Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

Г.Занданшатар: Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй,  эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна

6/ 13/ 2023    11 цаг 19 минут

Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэе.

Тэрбээр,  Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл, улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн техтоник шилжилтийн үед тогтвортой хөгжлийн төлөө Алтайн уулсыг дамнан яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм.  Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Сөүл хотноо Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төв, НҮБ-ын 8 найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны байгуулсан Сайн сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа хамтран зохион байгуулсан. Уг чуулганыг зорилго нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлийн 17 дугаар зорилт болох олон талт хамтын ажиллагааг дэмжих явдал байсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун санаачлан, дэлхийн лидерүүдийг уриалж, хүчийг нь нэгтгэн батлуулж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгыг анх удаа баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн орон төдийгүй Үндсэн хуульдаа хөгжлийн бодлого тогтвортой байна гэж  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг Үндсэн хуульчилсан цорын ганц улс гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ийм ч учраас Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээр” чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын туршлага, дэлхий дахины нөхцөл байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт буюу олон талт хамтын ажиллагааны асуудал учраас жил бүр энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрийн энэхүү чуулга уулзалт гурван асуудалд анхаарлаа хандуулж буй нь онцлог юм. Нэгдүгээрт, тогтвортой хөгжил дэлхий дахины асуудал болсон.Түүний хэрэгжилт дэлхийн дахины хамарсан цар тахал, дайн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжилт нь удааширч байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он хүртэл хэрэгжилтийг нь хурдасгах асуудал бол НҮБ болон дэлхий нийтийн чухал асуудал болж байна.

 Төв азийн зүрхэнд оршдог улсууд хэл, соёл, язгуур нэгтэй гэж үздэг. Бид олон талаараа ижилсэл, ондоошил адил  учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хэмээх чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь онцлог юм. Энэхүү  чуулга уулзалтын хүрээнд Алтай дамнасан улс орнуудын соёл, хамтын ажиллагааны талаар  тусдаа нэг хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Соёл, түүх, архелогийн нээгдээгүй ололтууд  ижилсэл, ондоошлийн шинж чанарууд бидэнд агуулагдаж байна. Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал ноён Жи Вук Шиний дэвшүүлсэн тархины эргэлтийн тухай гайхалтай онол бий. Түүний онолын дагуу Ази дамнасан улс орнууд соёлын ижилсэл, түүхийн улбаа, хэлхээ холбоонд үндэслэн “тархины эргэлт” -ийн  холбоосоо сэргээх нь өнөөгийн түүхэн цаг үед түүхэн ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газраас  энэ жилийг  ”Монголд зочлох жил” хэмээн зарласан. Тиймээс алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүмүүс Монгол Улсад зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түрэг гаралтай парламентын холбооны Ерөнхийлөгч хэлэхдээ, Турк Улсаас л гэхэд 20-30 сая хүн Монгол Улсад тэр дундаа Орхоны хөндийд очиж үзэхийг мөрөөддөг гэж хэлж байсан.

Далд хэлхээ холбоо буюу бие биеэ эрэлхийлдэг сэтгэл зүрх бидэнд мөнхөд  бий гэдэгт итгэж байна.  Тиймээс далд хэлхээ холбоо, эрэл хайгуулыг шинжлэх ухааны төвшинд үргэлжлүүлэх нь энэхүү чуулга уулзалтын бас нэгэн онцлог юм.

Энэ удаагийн Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах асуудал дээр төвлөрч байна.

НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээний асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн, манай нийгмийн тэн хагасын оролцоог буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, их яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн эргэлтэд учирч буй дэлхий дахины хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаараа шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна.

Ийм ч учраас өнөөдрийн бидний чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүний эрхийн талаар Монгол Улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаар, мөн Алтай судлалын олон улсын чиг хандлага гэсэн өргөн сэдвүүдээр ярилцах болно. Мөн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид, иргэний нийгэм болон дараа үеийн манлайлагчид болох оюутан залуусын төлөөллийг оролцуулж, олон талт хамтын ажиллагааг ханган зохион байгуулж байна.

Чуулга уулзалт маань олон хүний хүчин чармайлт дор зохион байгуулагдаж байна. Энэ ташрамд Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг санаачилан манлайлж буй НҮБ-ын 8 дахь ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургууль, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн хамт олон, хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье. 

Мөн чуулга уулзалтыг дэмжин ажилласан Азийн хөгжлийн банк, Азийн сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Оюу Толгой ХХК-д талархал илэрхийлье. 

Бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, бодлогын шийдэл гарц гаргалгааг дүгнэн ярьсан үр өгөөжтэй чуулга уулзалт болно гэдэгт итгэж байна гэв.

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube