Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

Б.Мөнхдөл: Сонгуулийн тухай хуульд заалт оруулж, гадаадад байгаа иргэдэд зориулж тойрог гаргаж өгөхийг хүсэж байна

6/ 13/ 2023    12 цаг 24 минут

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл"-өөс гадаадад суугаа 200 мянга гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардаж мэдээлэл хийлээ.

"Цахим өртөө" холбооны УЗ-ийн гишүүн Б.Мөнхдөл "УИХ Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 2012 онд гадаадад байгаа иргэд намын жагсаалтад санал өгөх эрх нээгдсэн. Нэг удаа л санал өгөх эрх үүссэн. Энэ удаа ч бас холимог системээр гадаадад байгаа иргэд санал өгөх эрх бий болж байгаа хэдий ч УИХ-ын суудлын 38 хувийг сонгоход л гадаадад байгаа монголчууд оролцож байгаа нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Монголд амьдарч байгаа бол тойрогт санал өгч болдог. Гадаадад амьдарч байгаа бол тойрогт санал өгөх эрхгүй байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон үл ялгаварлагдах эрх гэж байдаг. Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тэгш сонгох эрхтэй. Гадаадад байгаа иргэд зөвхөн намын жагсаалтад санал өгөх нь Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. 2022 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Монгол улсын иргэд нийтээрээ чөлөөтэй тэгш шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа өгдөг гэж тайлбарласан байдаг.

Гадаадад суугаа 200 мянга гаруй Монгол Улсын иргэд эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 гаруй сая ам.долларыг Монгол улс руу шилжүүлдэг. Энэ нь ДНБ-ий 3-4 хувийг эзэлж байгаа.

Энэ бүх үндэслэлээр УИХ-ын сонгуульд тэгш эрхээр оролцох шаардлагыг УИХ-ын гишүүдэд тавьж байна.  УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тодорхой заалт оруулж, сонгуулийн тойрог байгуулах үед гадаадад байгаа иргэдэд зориулж тодорхой тойргууд гаргаж өгөх хүсэлтийг тавьж байна. Ази тивд 75 мянган иргэн амьдарч байгаагийн 60 мянга нь Солонгост амьдарч байна. Гэтэл биднийг төлөөлөх, дуу хоолой болох парламентийн гишүүн байхгүй байна. Төрийн бодлогод Монгол улсын бүх иргэдийн асуудлыг тусгадаг байх ёстой. Өнөөдөр ГХЯ гадаадад амьдарч байгаа иргэдийн асуудлыг хариуцаж байна. ГХЯ энэ бүх ажлыг хийх төсөв байдаггүй. 

Гадаадад амьдарч буй иргэдийг тив тивээр нь бүсчилж тойрог үүсгээд УИХ-ын гишүүнтэй болъё гэж байгаа юм. 126 гишүүний 3-4 гишүүний асуудлыг л ярьж байна. Парламентийн 2-3 хувьтай л тэнцэх суудлыг гаргаж өгөөч гэж байгаа юм" гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна7 цаг 34 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна7 цаг 45 минутын өмнө"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов7 цаг 53 минутын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ7 цаг 59 минутын өмнөИргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана8 цаг 23 минутын өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина8 цаг 52 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube