Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-13 нд нийтлэгдсэн байна.

Г.Занданшатар: Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан дэмжиж байна

6/ 13/ 2023    12 цаг 54 минут

Төрийн ордонд болж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг “Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааны нэгдүгээр хэсэг өндөрлөж, хоёрдугаар хэсгийн хуралдаан үргэлжилж байна.

Салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Номхон Далайгаас Дунай мөрнийг хүртэлх асар уудам нутагт өнө эртнээс нүүдэлчид хэл, түүх, соёлын улбаагаа үлдээснийг Хүннүгийн үеэс өнөөг хүртэл залгамжлан, соёлын, түүхийн улбааны маш нарийн хэлхээ холбоотойгоор хөгжүүлсээр ирснийг Шинжлэх ухаанд “Алтай хэлний аймаг”, “Алтайн ард түмнүүд”, “Алтайн соёл” зэргээр томъёолж ирсэн бөгөөд сүүлийн үед зарим эрдэмтэн, судлаачид “Алтайн соёл иргэншил” хэмээн тэмдэглэх болсныг онцолсон юм. Тэрбээр, Алтай судлалыг онц сонирхолтой болгож байгаа нэг гол зүйл бол энэ бүс нутгийн өвөрмөц соёл уламжлалыг хослол бөгөөд үүнийг би үндэсний ижилсэл-ондоошилтой харьцуулан ойлгож болно гэж боддог юм. Ижилслээс ондоошил руу, ондоошлоос эргээд харилцан нийтлэг үнэт зүйлийн хэлхээ холбоо бий болсныг олон талаас харж болно. Тухайлбал, Алтай язгуурын ард түмний, ялангуяа нүүдэлчдийн гэр бүлийн соёл ижил төстэй байдаг. Энэ талаар доктор, профессор Илхан Шахин гуай “Altay Communities” номдоо, гэр бүлийн үнэт зүйлийн ижил төстэй байдал, түүхийн хэлхээ холбоосуудыг археологийн судалгаагаар баталсан байна. Орхоны хөндийн зэрэг олон судалгаа, ном бүтээлээрээ тэрбээр үүнийг нотлон бичиж, энэ язгуур гарвалын хувьд маш ижил төстэй нийтлэг зүйл байгааг тодорхойлжээ гэлээ. 

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, олон зуун жилийн турш Алтайн бүс нутаг нь Өрнө-Дорныг холбосон олон үндэстний уулзвар болж ирснээс гадна Торгоны зам, одоогийнхоор хэвтээ корридор гэж хэлж болохоор түүхэн соёл иргэншлийн улбаат хэлхээ холбоос гэж тодорхойлж болохыг тэмдэглээд, энэ нутгийн ард түмний соёлын өвийг судлах, тэдний хэл, зан заншил, амьдралын өвийг ойлгох нь хүн төрөлхтний талаарх бидний ойлголтыг баяжуулж соёлын хадгалалтад онцгой чухал гэдгийг чухалчлан дурдсан юм. Алтай судлал одоогоор голдуу хэл шинжлэл, байгалийн ухааны хүрээнд түлхүү хөгжиж буйг тэрбээр дэрдээд, үүгээр хязгаарлагдахгүй шүтэн барилдлагаараа соёл, түүх, археологи, олон улсын харилцаа, аялал жуулчлал, тэр бүү хэл, эдийн засгийн шинжлэх ухааны зэрэг олон чиглэлээр түлхүү хөгжүүлэх боломжтой гэлээ. Мөн тэрбээр, хэдийгээр Алтайн нуруу нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн орны нутаг дэвсгэрт түлхүү харьяалагдах боловч Алтай язгуурын хэлний онолын хүрээнд монгол, түрэг, манж, солонгос, япон хэлний хүрээгээр өргөн өргөн хүрээнд авч үзэж буйг дурдан, нарийвчилсан судалгаанд хэдийгээр олон маргаантай асуудлууд байгаа ч эдүгээгийн өндөрлөгөөс бус тухайн үеийнх нь цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзвэл ижил төстэй байдлыг олон талаар дүгнэж болохоор байна гэсэн юм. Үүндээ тэрбээр шижээ татан, 6000 жилийн өмнө монгол, түрэг, уйгур хэл салсан гэж зарим эрдэмтэд үзэж байхад, уйгур, согд бичгийн уламжлал яагаад монгол хэлтэй, руни бичиг яаж өмнөх түүхэн соёлуудаас шилжиж ирсэн юм, хэл, аялгууны онцлогууд ямар байсан юм зэргийг Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал хүртэл өргөн уудам нутгийг хамарсан соёлын харилан хамааралд нь нарийвчлан сулдах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн, өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд Алтай судлал нь олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцооны, шинжлэх ухааны хамтын ажиллагааны өндөр нөөц, өргөн боломжтой салбар юм. Бүс нутгийн геополитикийн ач холбогдол хөрш зэргэлдээх орнуудын нийтлэг уламжлал нь энэ хамтын ажиллагаагаа хөгжүүлэх энэ бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжих хуваагдлыг арилгах боломжийг олгож байна гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, Бан Ги Мун гуай саяхан шинээр гаргасан номоо өчигдөр надад танилцуулсан гээд, “Uniting Nations in a Divided World” гэдэг энэ номонд, хуваагдсан дэлхийд яаж энд улс үндэстнүүд нэгдэж хамтарч ажиллаж болох вэ гэсэн энэ үзэл санаа, хүн төрөлхтөн нийтлэг өв соёлоороо нэгдэх ёстой гэсэн НҮБ-ын үзэл санаатай нийцнэ гэж үзэж байгааг дурдав. Иймд Алтай судлал бол бидний мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах өргөн боломж гэж үзэж байна гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

Өнгөрсөн жил манай эрдэмтэн Д.Анхбаяр тэргүүтэй эрдэмтэд Туркийн Ван мужид Хүлэгү хааны ордонг олсон, Зүчи хааны ордон Төв Азийн улсуудад байгааг судлах, илрүүлэх шаардлагууд байх жишээтэй. Энэхүү археологийн олдворууд ч гэсэн бидний түүхэн хэлхээ холбоог бататгаж байдаг гэж Улсын Их Хурлын дарга онцлоод, Туркийн парламентын спикер надад, Чингис, Батхаан гэдэг нэртэй хэдэн 100 мянган турк хүн байдгийг сонирхуулж, Монголд байгаа нэрнээс хэдэн 10 дахин илүү гэж байсан хэмээж байсныг дурсан ярилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, өнөөдрийн хуралд хуран цугласан Азербайжан, Киргиз, Казахстан, Турк, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдаас Алтай судлалын олон улсын чиг хандлага цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй саналууд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрдэмтдээс Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Тэрбээр, энэ санаачилгыг тус бүрийн улсдаа дэмжүүлж, хамтарсан бүтцээр ажиллавал нээгдээгүй, илрээгүй, тодорхойлогдоогүй олон асуудалд хариулт өгөх эрдэм судлалын чухал арга механизм болно гэдэгт итгэж байна гэлээ.

“Алтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хуралдааны нэгдүгээр хэсэгт Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн ухааны доктор, профессор О.Самбуудорж нар үндсэн илтгэл тавив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube