Давхардсан тоогоор 41,000 иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байгаа аж.
Иймд НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.
"Еbarimt.mn"-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах, буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах ёстой гэнэ.
Хэрэв дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхааруулав. Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ "Монгол банкны Дансны нэгдсэн сан” дах мэдээлэлтэй тулган шалгадаг болсонтой холбогдуулан 41,000 иргэний мөнгө олгогдоогүй байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
nuuts kod m haygaa mdhgui bna yaj sergeeh we