Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-15 нд нийтлэгдсэн байна.

Б.Нямсүрэн: Хүүхдийн спортын зуны наадамд оролцох тамирчид эрүүл мэндийн үзлэг, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх ёстой

6/ 15/ 2023    8 цаг 59 минут

Биеийн тамир спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэнтэй Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт яагаад зохион байгуулах болсон талаар ярилцлаа.

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт энэ сарын 19-29-ний хооронд зохион байгуулахаар болсон билээ. Тус аймаг нь 2016-2022 оны хооронд бүсийн болон улсын чанартай өсвөр үеийн тав, залуучуудын ангиллаар нэг, насанд хүрэгчдийн гурав, ахмадын нэг тэмцээнийг зохион байгуулж, 9332 тамирчин, дасгалжуулагчийг хамруулсан аж. Мөн “Баянхонгор бага олимп”-ыг гурван удаа зохион байгуулсан зэрэг үзүүлэлтийг харгалзан орон нутгаас анхлан Хүүхдийн спортын наадмыг дээрх аймагт зохион байгуулах эрхийг нь өгсөн байна.

-Монголын хүүхдийн спортын наадмыг яагаад Баянхонгор аймагт зохион байгуулахаар болсон бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183-р тогтоолын дагуу "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам" бий. Тодруулбал, тухайн наадмыг зохион байгуулахаас гурван жилийн өмнө орон нутаг хүсэлтээ өгөх юм. Үүний дагуу Баянхонгор аймаг 2012 онд Хүүхдийн спортын зуны VII наадмыг нутагтаа явуулах хүсэлтийг өгсөн. 2022 онд Биеийн тамир спортын хорооны даргын удирдамжийн дагуу ажлын хэсэг гараад наадмыг зохион байгуулах аймаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг хянасан.

Тус аймагт 23 спортын төрлийн заал талбай, хүний нөөц, дэд бүтэц, тухайн спортын төрлийг олон улсын стандарт шаардлагын дагуу явуулах боломжтой байна уу гэх зэргийг дүгнэв. Үр дүнд нь Баянхонгор аймаг нутагтаа олон спортын бага наадмыг зохиож байсан үзүүлэлтийг харгалзан боломжтой гэж үзээд Биеийн тамир спортын хорооны дарга 2022 оны арванхоёрдугаар сард шийдвэр гаргасан. Дараа оных нь нэгдүгээр сард бид Баянхонгор аймгийн засаг даргатай уулзаж, зохион байгуулах эрхийг шилжүүлэх 33-р гэрээг хийсэн. Ингээд тус аймгийн Иргэдийн хурлаас тогтоол гарч, үүнийг нь Засаг дарга нь дэмжээд ажлын хэсгээ байгуулдаг байгаа.

-Зуны наадмыг хэдэн төрлөөр зохион байгуулах вэ?

-Монголын Хүүхдийн спортын наадам нь өвөл, зуны хоёр төрөлтэй. Энэ жил Өвлийн наадмыг Орхон аймагт зургаан төрлөөр зохион байгуулсан. Тус тэмцээнд 720 хүүхэд оролцсон. Харин Зуны наадам гурван үе шаттай явдаг. Анхан шатаа аймаг орон нутаг өөрөө зохион байгуулаад шалгарсан тамирчдаа шигшээ тэмцээнд оролцуулна. Амжилттай оролцсон тамирчид цахимаар бүртгүүлж, мандатаа авна. 23 спортын төрөлд багийн спорт буюу сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг мөн шинээр крикет, гандбол бий. Эдгээр нь таван бүсэд хуваагдаж, тамирчид шигшээд өрсөлддөг. Ингээд бүсээсээ шалгарсан 16 баг шигшээ тэмцээнд оролцохоор юм.

Тухайлбал, 23 спортын төрөл нь 197 жин, зайд хуваагдана. Тус бүрд нь алт, мөнгө, хүрэл медаль буюу нийт 1500 медаль гардуулна. Одоогоор /2023.06.08/ мандат нь баталгаажсан 5189 хүүхэд бүртгүүлжээ.

Тэмцээний бүртгэл цахимаар явагдаж байгаа бөгөөд Орхон аймаг хамгийн их буюу 300 хүүхэд оролцуулахаар бүртгүүлээд буй. Мөн хүүхдийн спортын наадмын мөнгөн шагналыг Засгийн газрын 173-р тогтоолын дагуу нэгдүгээр байрт 600 мянган төгрөг, түүнээс цааш 400,000, 200,000 төгрөгөөр шагнана. Хамгийн бага нь 14 настай бол дээд тал нь 18-тай хүүхэд тэмцээнд оролцох юм.

-Хяналт шалгалтын ажил хэр үргэлжилж байна. Нөгөөтээгүүр Баянхонгор аймгаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Хүүхдийн спортын зуны наадмыг Улаанбаатар хотод зургаан удаа зохион байгуулсан. Шинэ сэргэлтийн бодлогын дагуу төвлөрлийг сааруулахын тулд аймаг, орон нутагт анх удаагаа улсын хэмжээний наадмыг олон төрлөөр зохион байгуулахаар болсон. Орхон аймаг зургаан төрлөөр өвлийн наадмыг гэрээ байгуулж зохиож байсан. Харин Баянхонгор аймагт 23 төрлийн хүүхдийн спортын наадмыг анх удаа хийх юм. Тус аймагт зохион байгуулах хорооноос гадна есөн дэд үүрэгтэй ажлын хэсэг бий.

2022 арванхоёрдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл бид явцын хяналтуудаа хийлээ. Энэ үеэр спортын төрлүүдийг зохион байгуулах холбоодыг нь хяналтын багтаа авч явсан. Тухайн спортын хороо аймагт хуваарилагдсан заал талбай, стандарт нь олон улсын түвшинд хүрч байна уу, хэрвээ шаардлага хангахгүй бол өөр ямар боломж байх вэ гэдэгт анхаарсан. Энэ сарын 9-нөөс Биеийн тамир спортын хорооны ажлын хэсэг нь эцсийн хяналтаа хийж, зургаадугаар 14-29-нийг хүртэл байрлаж ажиллана. Тэд хянахаас гадна дэмжлэг үзүүлж зөвлөн тусална.

-Улсын хэмжээний тус тэмцээнд урьдчилсан байдлаар 7000 орчим хүүхэд оролцоно гээд буй. Тэгвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ? Хүн хүч хангалттай бий эсэх?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөвхөн Баянхонгор аймгийн зохион байгуулах хороо орон нутагтаа хариуцах тухай гэрээнд заасан. Бүх үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа салбар байгууллага ажиллах ёстой.

Мөн тэмцээн, соёлын арга хэмжээнд хүүхдийг татан оролцуулах журам бий. Үүний хүрээнд тэднийг аюулгүй байлгах, тээвэрлэлт стандартын дагуу тээврийн компанитай гэрээ хийх зөвлөмж хүргүүлж ажилласан. Харин бусад аймаг бүх тамирчдынхаа эрүүл мэндэд орон нутаг нь анхаарч, гэнэтийн ослын даатгалыг заавал хийлгэсэн байх ёстой. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тамирчид мандат авна. Хэрвээ даатгуулж амжилгүй тэмцээнд ирвэл наадам зохион байгуулж буй газартаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжийг зохион байгуулах хороо хангаж ажиллана.

-Оролцогчдын хооллолтын тухайд?

-Баянхонгор аймаг хүүхдүүдийн байрлах газар, хоолны асуудлыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтээ төвлөрүүлэн шийдэж байгаа. Засгийн газрын тогтоолын II заалтад аймгийн Засаг даргад нь тухайн баг тамирчдын ирж, очих зардлыг тогтоохыг даалгасан байдаг. Одоогоор зохион байгуулах хороо нэг хүүхдэд зориулсан багц гаргаж аймаг бүрд санал болгож буй. Нэг хүүхэд дотуур байрны хоногийн мөнгө нь 8,000 төгрөг, өглөөний цай нэг хоолтой бол 15,000 төгрөг, өдрийн гурван хоол, байртайгаа нийлээд 25,000 төгрөг гэх багцыг гаргажээ. Орон нутгууд үүнээс сонгоод хүүхдүүдээ байршуулах боломжтой юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube