Сан Францискогийн Их Сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг болон ахлах дасгалжуулагч Крис Герлуфсен нар лхагва гарагийн өглөө Шаравжамцын Энхийн-Одыг багтаа элсүүлсэнийг албан ёсоор зарлав. Энэ үеэр дасгалжуулагч Герлуфсен "Бид Шаравжамцын Энхийн-Одыг Сан Францискогийн Их Сургуулийн сагсан бөмбөгийн багт нэгдсэнийг зарлаж байгаадаа баяртай байна. Түүний ур чадвар, сагсан бөмбөгийн өндөр IQ, ерөнхий чадвар нь түүнийг багтаа урих гол шалтгаан болсон" гэлээ.
2022-23 оны улиралд Ш.Энхийн-Од нийт 32 тоглолтод тоглосны 20 тоглолтын гарааны бүрэлдэхүүнд багтсан. Тэрээр "Дейтон Флайерс"-ын бүрэлдэхүүнд тоглосон улиралдаа 23.1 минут, 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 1.9 самбараас бөмбөг авсан үзүүлэлтийг дунджилж, Атлантик 10 конференцийн шинэ тоглогчдийн "Бэлгэдлийн шигшээ" багт нэрлэгдсэн таван тоглогчийн нэг болсон юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.