Азийн волейболын холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн "Challenge Cup" тэмцээн энэ сарын 18-25-ны өдрүүдэд Индонезийн Зүүн Жава эргийн Гресик хотод болно. Тус тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцохоор Индонези улсыг зорилоо. Шигшээ багийн тамирчид тэмцээний "D" ангилалд багтсан бөгөөд зургаадугаар сарын 18-нд Вьетнам улсын тамирчидтай тоглоно. Харин зургаадугаар сарын 20-нд Узбекистаны шигшээ багтай тоглох юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.