Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-17 нд нийтлэгдсэн байна.

"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр аваргуудаа шалгаруулна

6/ 17/ 2023    8 цаг 15 минут

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжилж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдөж байгаа юм.

Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцож буй.

"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр үргэлжлэн, зургаадугаар сарын 17-нд буюу өнөөдөр аваргуудаа шалгаруулна.

Тэмцээний аварга баг 15,000 ам.доллар, дэд аварга 10,000 ам.доллар, III байр 6000 ам.доллар, IV байр 5000 ам.долларын шагнал авах юм.

Мөн эхний хоёр байранд орсон баг Швейцар Улсын Люзанн хотод болох Дэлхийн Их дуулгад оролцох эрхтэй. Тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон шүүгчид шүүж байгаа бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дотоод зохион байгуулалтаа хариуцаж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Ulaanbaatar Challenger” тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болон өргөжсөн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий дараа болж байгаагаараа онцлог. Түүнчлэн нийслэлийн зүгээс 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн 30 гаруй талбай байгуулан, багийн спортыг дэмжин ажиллаж буй нь талархууштай. Эдгээр сагсан бөмбөгийн талбайг байгуулснаар хүүхэд, залуучуудын хүсэл сонирхолд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа” гэв.

Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаар болсон. Ийнхүү 2022 онд нийт 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан бол энэ жил 40 байршилд байгуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сагсан бөмбөгийн спортоор хичээллэснээр хүүхэд хамтач, нийтэч болдог. Хүүхэд, залуусыг энэ спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлж, олон улсын стандарт бүхий талбай олныг байгуулах ёстой. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн стандартын шаардлагад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийслэлийн есөн дүүрэгт үе шаттай байгуулж байгаа. Залуучууд маань ч 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэн, олимпын наадамд том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ онд Парисын олимпын наадмын оноо олгох Дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” жүдо бөхийн цуврал тэмцээн, Жюү-Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн, Зүүн Азийн залуучуудын наадам зэрэг томоохон тэмцээн, уралдаан Улаанбаатар хотод болно. Эдгээр тэмцээнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирнэ. Тиймээс “Монголд зочлох жил”-ийн хүрээнд спортоор дамжуулан аялал жуулчлалаа хөгжүүлэх, хотоо сурталчлах боломж гэж харж байгаа” гэсэн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube