Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-22 нд нийтлэгдсэн байна.

Д.Батжаргал: Яагаад дахивар боловсруулах үйлдвэрүүдийн авсан түүхий эдийн үнийн дүнд 10 хувийн албан татвар шингээж болохгүй гэж

6/ 22/ 2023    7 цаг 00 минут

“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа.

-Ярилцлагаа дахивар түүхий эд болох картон хайрцаг дуудлагаар авах үйлчилгээг яагаад нэвтрүүлэх болсон тухайгаас эхэлье.

-Аливаа нийгмийн хүлээлт нь эрэлт байдаг. Өнөөдөр хог хаягдал ачуулах төлбөр нэмэгдсэн. Жишээлбэл, 3 тонны хог хаягдлын машин 100 мянган төгрөг бол 8 тонных нь 200 мянган төгрөг юм. Тиймээс энэхүү зардлыг бууруулж, иргэд, аж ахуй нэгжид ээлтэй байх үүднээс дуудлагаар авах үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Төлбөр авахгүй. Харин худалдаж авна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 40 тонн хаягдал картон цаас гардаг. Үүний 70-80 хувийг нь боловсруулах үйлдвэр хотод бий. Гэхдээ зарим үйлдвэрийн үйл ажиллагааг тогтмол явуулах, түүхий эд нь хангалтгүй байдаг учраас зогсонги байдалд ордог. Бидний ихэнх нь боловсруулах үйлдвэрийн тухай мэддэггүй, багахан хэмжээний цаасаа аваачиж өгөх гэтэл тээврийн зардал нь өндөр гардаг. Портер хөлслөхөд дор хаяж 60-80 мянган төгрөг, түүндээ 100 килограммыг ачаад тушаалаа гэхэд зардлаа нөхөж чадахгүй. Энэ л нөхцөлүүдийг харгалзаж бид иргэдэд хэрэгтэй үйлчилгээг нээлээ.

Мөн нойтон картон хайрцгийг үйлдвэрүүд авахгүй хатаагаад ир гэдэг. Дээрээс нь нийслэлийн түгжрэл дунд 100 килограммаас доош түүхий эдийг зөөх нь бидэнд ашиггүй. Энэ чинь бизнес учраас хоёр хүний цалин өгнө, шатахуун хийнэ. Одоогоор ганцхан машин картон хайрцаг дуудлагаар авах үйлчилгээнд явж байна. Цаашдаа бид хотын төвийн зургаан дүүрэгт дор хаяж зургааг, чадвал 12 машин нэвтрүүлбэл хүмүүсийн эрэлтийг хангана гэж төлөвлөсөн.

-Манай улсад картон цаас, цаасан хайрцаг боловсруулах хэчнээн үйлдвэр байдаг юм бол?

-Картон боловсруулдаг хоёр үйлдвэр бий. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах “Eco Pack Mongolia” ХХК юм. Энэ үйлдвэр хүчин чадлын хувьд нэлээн сайн тул түүхий эдийн хангамжийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй.

-Зөвхөн цаасан хайрцаг биш цаашдаа хуванцар ч юм уу бусад дахиврыг дуудлагаар авах уу?

-Хуванцар хаягдлыг дахин боловсруулах манай гол тоглогч “Ти Эм Эл” /TML LLC/ гэж компани бий. Тэд жилдээ 5000-8000 тонн хуванцрыг хагас боловсруулж экспортод гаргадаг юм. Тус үйлдвэр шинэлэг зарчим баримталж орон сууцны хороолол, СӨХ-нуудад сав, баглаа өгөөд түүхий эд авдаг. Манайд тогтолцооны хувьд орон сууцуудад дахивар нөөцийн цэг байхгүй шүү дээ. Үүнийг л компани харж, СӨХ-той нь тохиролцож, зургаан дүүргээ тойроод хуванцраа авчих жишээтэй. Харин гэр хороололд манай холбооны гишүүдийн дахивар нөөцийн цэг байгаа. Иргэд маань ч үүнийгээ мэддэг. Энэ мэтээр үйлчилгээнүүд сайн болоод ирвэл хог хаягдлын асуудлыг ард түмэн эергээр харж эхэлнэ. Ангилдаг болно. Зарим хогоо ангилж, ялгадаг ч хог хаягдлын маш ирээд бүгдийг нийлүүлээд ачаад явчихдаг тул сэтгэл ханамжийн баталгаа байхгүй. Хэрвээ бид дахиврыг нь очиж аваад байх юм бол мөнгө гэж харна. Ингээд хог гэх ойлголт байхгүй болно.

-Энэ жил Дэлхийн байгаль орчны өдрийг "Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл" уриа дор тэмдэглэн өнгөрүүлж буй. Та тус өдөрт зориулсан арга хэмжээний үеэр “Хуванцар хог хаягдлын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл уншсан.

-Дэлхий дээр амьдарч буй 7-8 тэрбум хүн бий. Одоогоор хуримтлагдсан хуванцар хог хаягдлын хэмжээ 350 сая тоннд хүрсэн. Энэ их хуванцрыг ердийн пластик цэвэр усны саванд хувааж үзвэл нэг хүнд 2000 ширхэг сав ногдоно. Харин Монгол Улсын нэг иргэнд 4 сая ширхэг буюу гурав, дөрвөн үеэрээ хэрэглэх хаягдал бий болжээ.

2022 ны есдүгээр сарын 21-нд Дэлхийн хог хаягдлын их хурлаар хог хаягдлыг бууруулах асуудалд аливаа улс орны хил хязгаар, соёл, зан заншил хамаагүй. Ерөөс энэ дэлхийн оршин суугчид бүгд үүний төлөө хамтран зүтгэх ёстой. Чиний зовлон минийх, миний зовлон чинийх гэсэн уриаг гаргасан юм. Энд Монгол Улс яаж хандах вэ? Манай холбооны хувьд эергээр авч үзэж, хамтран ажиллая гэсэн. Гэхдээ тус хуралд манай нэг ч төрийн албан хаагч очоогүй. Тэгэхэд дэлхийн 110 орны 1200 орчим хүн цуглаж, 3-4 өдрийн турш хэд хэдэн танхимд зэрэг чууллаа. Бид хувийн зардлаа гаргаад очиж байхад төр засгийн бодлого тодорхойгүй байгаад харамссан даа.

Өнөөдөр манай улсын шийдэж чадаагүй алслагдсан гэр хороолол, хөдөө орон нутагт хог хаягдлын асуудал зөндөө бий. Айлд нэг нь бөө гэдэг шиг 350 гаруй сум, суурины тоогоор төвлөрсөн хогийн цэгтэй. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 393 төвлөрсөн хогийн цэг байгаа. Хэрвээ бид эрүүл ахуйн нормоо мөрдөж ажилладаг бол тэдний гурав нь л шаардлага хангана. Нэг ёсондоо суурьшлын бүсээс 3-5 километрийн зайд хогийн цэг байдаг.

Тэгвэл манай оронтой адилхан цаг уурын нөхцөл байдал, уул уурхайн баялгаас хамааралтай Оманы Хаант Улс 380 ширхэг төвлөрсөн хогийн цэгтэй байсан бол хог хаягдлын зөв менежмент хийж өдгөө 36 болгож багасгасан. Энэ л туршлагыг олон улсын байгууллагаас бидэнд зөвлөдөг. Бид Швейцар лугаа хөгжье гэдэг шигээ заавал төрийн шийдвэрийг хүлээлгүйгээр тус улсын жишгээс суралцах боломж бий.

Тэгэхээр Монгол Улсад байгаа 393 цэгийг яаж 36 болгох вэ гэвэл дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг бэлдэх ёстой. Дээрээс нь нэгэнт дахин боловсруулах боломжгүй зүйлийг дулааны аргаар шатаах хэрэгтэй. Энэ аргын талаар туршлага судлахаар “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ноос Япон болон Солонгос руу нэг, нэг хүмүүс яваад ирлээ. Тус технологи хүлэмжийн хийг багасгах зорилготойгоор барахгүй хогийг дулааны аргаар боловсруулан шатаадаг. Жишээ нь, сум дундын шүүх гэж байдаг шиг 3-4 сумын хооронд нэг явуулын зуух яваад хаягдлыг нь шатаана. Үлдэгдлийг нь салхинд хийсэхээс нь өмнө газарт булдаг. Ингэж л төвлөрсөн хогийн цэгийн тоо буурна.

Нөгөө талаас олон улсад Монгол Улсын хүлээсэн үүрэг гэж бий. Дэлхий нийтээрээ 2015 онд Парисын гэрээг байгуулж, улс орон нэгдсэн орсон. Монгол Улс 2016 онд нэгдэн орохдоо үүрэг хүлээсэн. Тухайн үеийн байдлаар манай нутаг дэвсгэр дээрх бүх үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний амьдрах орчноос гарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ 50 сая тоннд хүрч. Үүнээс хог хаягдлыг салган үзэхэд 2.4 сая тонн байгаа. Ингээд тус тоог 2030 он гэхэд 15 жилийн дотор хоёр дахин багасгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийг 25 сая, хог хаягдлыг 1.2 болгох юм. Үнэхээр л олон улсад амласан юм чинь боловсруулах үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, урт хугацааны зээл олгох шаардлагатай.

-Тодруулбал,

-Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгодог ба дотроо есөн ангилалтай. Мөн Хүнсний хувьсгал гээд тус салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын татварыг тэглэсэн. Эдгээрийн аль алинд манай салбар хамрагддаггүй. Харин саяхан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Монгол Улсын дахин боловсруулах салбарын өнөөгийн байдал ба үүнд гарах зөвлөмж” гээд нэг тендер зарласан. Үүнд манай холбоо орж, судалгаа хийлээ. Өнөөдөр дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй компани бий. Судалгааны дүнд, тэдэнд татварын дарамт хамгийн их байсан.

Улс орноос, засаг төрөөс хамгийн их хүсүүштэй нь юу байна гэвэл,

Нэгдүгээрт, дахин боловсруулах салбараа өөд татахын тулд тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулж ирэхэд татвараас чөлөөлж өгөөч гэж зөвлөмждөө оруулсан.

Хоёрдугаарт, Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хуулийн 14-р зүйлд нь тухайн хүн ногоо тарьсан бол ногооны үнэнд нь 10 хувь шингэсэн гэж тооцно. Хэрвээ малчин бол арьс шир, сүү, ноос ноолуурын үнийн дүнд мөн НӨАТ багтсан гэж үздэг. Жишээлбэл, чи 10 кг хуванцар тушаах гээд очтол чамаас НӨАТ-ын баримт нэхвэл өгч чадахгүй, уурлана биз дээ. Тэгэхээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн авсан түүхий эдийн үнэд нь НӨАТ-ын 10 хувийг оруулах хэрэгтэй.

Гуравдугаарт, өнгөрсөн онд дахин боловсруулах үйлдвэрүүд 183 мянган тонн хог хаягдлыг газарт булахгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, 6000 гаруй хүний ажлын байр бий болгож чадсан. Тэгэхээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын дүнгээс 10 хувийг нь яагаад чөлөөлж болдоггүй юм. Хогийг тээвэрлээд газарт булахад боловсруулахаас ч илүү зардал гарна шүү дээ. Тэр зардлыг л нөхөж олгоно гэсэн үг.

Бид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дарга тай өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд уулзахдаа дээрх “зовлонгоо” тоочсон. Хариуд нь үнэхээр л ард түмэнд хэрэгтэй бол бид зарим хуулийг өөрчилж болно гэсэн. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих хуульд дахин боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг зайлшгүй оруулах шаардлагатай юм.

Нэг эерэг тал нь, 10 жилийн өмнө Монгол дахивар дахин боловсруулах үйлдвэрүүд маш бага байлаа. Харин одоо зарим үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын орлого нь жилд 300 сая төгрөг хүртэлх өсөлттэй байна. Манайхан үйлдвэрээ цаашдаа өргөжүүлнэ, тэлнэ гэдэг. Энэ нь дотоодын үйлдвэр эрхлэгчдээ дэмжээч ээ гэдэг мессеж шүү дээ.

-"Монголын хог хаягдлын менежмент" сэтгүүлийг хэзээнээс эрхлэн гаргах болов?

-Манай холбоо 2005 онд байгуулагдсан юм. Анх яагаад байгуулагдах болсон түүх нь ч ээдрээтэй. Наадмаар Их хурлын 46-р тогтоол гэж гарав. Ер нь “аймар” шийдвэрүүдийг Цагаан сараар юм уу Үндэсний баяр наадмаар гаргадаг шүү дээ /инээх/. Тухайн үед бүх төрлийн өнгөт болон хар төмөрлөгийн хаягдлыг улсын хилээр гаргахыг 100 хувь хорьсон. Аль хэдийн тус бүтээгдэхүүнийг авчихсан хүмүүс түүнийгээ гаргаж чадахгүй болсон. Ингээд бизнес эрхлэгчид нэгдэж тухайн оныхоо арваннэгдүгээр сард холбоо байгуулсан юм. Тэд талбай цаг үеэ олоогүй шийдвэрийг эсэргүүцэж дээр жагсаал хийсэн.

Ийнхүү тухайн хүмүүс арга чарга хайсаар 2012 оны үеэс өөрсдөө үйлдвэр байгуулав. Дээрээс нь Хятадын засгийн газар 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээр тасалбар болгоод бусад орноос авдаг 35 төрлийн хатуу элементийг хилээрээ оруулахыг хориглосон. Энэ шийдвэрийн улмаас мөн л хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон ч бид дахин боловсруулах болсон. Тэгээд өмнөд хөршид 1200 гаруй үйлдвэр хаагдаж, тэдний  ашиглахаа больсон тоног төхөөрөмжийг оруулж ирсэн ч орон зай байгаагүй. Эргүүлээд зарах гэсэн. Харамсалтай нь оруулж ирсэн хүмүүс нь дампуурсан. Явж, явж одоо л хуванцрын хог хаягдлын үйлдвэрүүд цэгцэрч байна.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо маань гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага байсан бол 2020 онд нийгэмд үйлчлэх болсон. Бид гурван зорилго тавьж, нэгдүгээрт хог хаягдлын салбарын бодлогыг улс орны хөгжлийн бодлоготой нийцүүлэх. Хоёрдугаарт, шинжлэх ухаан технологи инновацын ололтыг түгээн дэлгэрүүлэх. Гуравдугаарт, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь дэмжлэг үзүүлэх. Эдгээрийн хүрээнд сэтгүүл гаргахаар болж, 2022 онд “Caritas Czech” олон улсын байгууллагаас 32 нүүртэй, 400 ширхэг сэтгүүлийг 4600 төгрөгөөр үнийн санал аваад хийх гэтэл бусад зардлын улмаас он гарсан. Сая хэвлүүлтэл нэг сэтгүүлийн үнэ 7000 төгрөг давсан. Тоогоо багасгаад хэвлүүлсэн. Ер нь аливаа салбар өөрийн гэсэн дуу хоолой, сэтгүүлтэй байх хэрэгтэй.

-Таны хувьд иргэн бүр хог хаягдлыг бууруулахын тулд ямар шийдвэр гаргаасай, ямар алхам хийгээсэй гэж хүсдэг вэ?

-Химийн элементийн үелэх системийг зохиосон эрдэмтэн Д.И.Мендлеев 200 жилийн өмнө “Хог хаягдал гэдэг бол очих ёстой газраа олоогүй яваа түүхий эдийн нэр юм” гэж хэлжээ. Тэгэхээр түүхий эдийг замчилж үйлдвэрт нь нийлүүлээчээ гэж уриалмаар байна. Монголчууд төрөл арилжина гэж ярьдаг шүү дээ. Хогийг газар дор булах уу, эсвэл хэрэглээнд нэвтрүүлэх үү гэдэг чинь ухамсрын асуудал. Бид дахин боловсруулах үйлдвэрүүдийг гэгээн үйлстэн гэж хардаг юм. Тэд дахиврыг оршуулах биш эргэн хүний хэрэгцээнд нийлүүлж байна шүү дээ.

Иргэн бүрийн хувь нэмэр бол эх орноо хоггүй цэвэр байлгах. Нэгэнт л амарч зугаалахаар машиндаа ачаад явсан юм чинь буцаагаад дахивар нөөцийн цэгт өг л дөө. Бид дахин ашиглах боломжтой бүгдийг ангилчих, мөнгөөр авъя гээд хэлээд л байгаа. Ер нь хэдэн жилийн өмнөхөө бодвол монголчууд оюунлаг, хогоо аль болох хаяхгүй ангилах болж. Харин нийслэлийн Засаг дарга нэг л захирамж гаргаж, дүүргийн хороо болгонд дахивар нөөцийг мөнгөөр авдаг цэг байгуулаад өгвөл, ангилсан зүйлсээ хүмүүс хадгалахгүйгээр тушаах боломжтой. Хороо болгон хог хаягдлын олон нийтийн байцаагчтай болсон шүү дээ. Ноосоо тушаачихлаа гэдэг шиг Дахивар нөөцийн цэгийн стандарт болон Дахин боловсруулах үйлдвэрүүдийн судалгааг гаргачихлаа. 2021 онд 124 мянган тонн хаягдал боловсруулж байсан бол 2022 онд 183 тонн болж өссөн. Тэгэхээр үйлдвэрүүдийг дэмжээд өгвөл 200 мянган тонн хог боловсруулах боломж байна.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube