Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын сагсан бөмбөгийн төрөл зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Аймаг, дүүргээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдсөн бөгөөд өчигдөр медалийн төлөөх тоглолтууд болсон юм.
Хөвгүүдийн ангилалд Сүхбаатарын аймгийн баг түрүүлж алтан медалийн эзэд боллоо. Тэд шигшээ тоглолтод Дархан-Уул аймгийн багийг 68:53-аар буулган авсан юм. Харин хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн багийг нэг онооны зөрүү буюу 60:59-ээр буулган авсан Орхон аймгийн сагсчид хүртлээ.
Охидын ангилалд Баянгол дүүргийн баг аваргалсан. Баянголын охид шигшээ тоглолтод 62:57-гоор хожсон. Хүрэл медаль болзлыг Баянхонгор аймгийн баг хүртэв. Хонгор нутгийн баг медалийн төлөө Өмнөговь аймгийг 61:46-гаар буулган авлаа.
Сагсан бөмбөгийн медальтнууд:
Хөвгүүд:
- Сүхбаатар аймаг
- Дархан-Уул аймаг
- Орхон аймаг
Охид
- Баянгол дүүрэг
- Орхон аймаг
- Баянхонгор аймаг
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.