“Хурд” хамтлаг сонсогч, фенүүдийнхээ хүсэлтийн дагуу Улсын их баяр наадмын үдэш буюу долдугаар сарын 11-ны өдөр 21:00- 00:00 цагийн хооронд Төв талбайд тоглохоор болжээ.
Тодруулбал, Монголын рок поп урлагийн амьд домог "Хурд" хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо амжилттай зохион байгуулсан. Тус тоглолтын дараа "Хурд" хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор болжээ.
“Хурд” хамтлаг наадмын үзэш Төв талбайд өөрсдийн хит уран бүтээлүүдээ эгшиглүүлнэ гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.