“Том амжилт” компанийн Амжилт анимейшн студи “Зуузуугийн найзууд” 3D анимейшн, олон ангит хүүхэлдэйн киног хүүхэд, багачууддаа хүргээд багагүй хугацааг өнгөрүүлж байна.
“Зуузуугийн найзууд” хүүхэлдэй нь ишиг, хурга, тугал, ботго, унага гэсэн таван хошуу малын төлийг бага насны хүүхдийн төлөөлөл болгон дүрсэлсэн бөгөөд хүүхэд багачууд дууг нь сонсох дуртай болсон.
Харин саяхнаас "Зуузуугийн найзууд" англи хэл дээр дуу клипээ хийж эхэлжээ. Zuuzuu- Kids Songs ютүб сувагт цацагдсанаас хойш аль хэдийн 100 мянган дагагчтай болсон бөгөөд энэ өсөлтийн хурдаараа ирэх жил 1 сая дагагчидтай болох юм.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Амжилт хүсье