Үндэсний статистикийн хорооноос манай улсын эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.
ҮСХ-ны мэдээлэлд "Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 281 тэрбум төгрөгөөр, зарлага 1.8 их наяд төгрөг болж, 194.6 тэрбум төгрөгөөр өсчээ.
Энэ оны эхний хагас жилд тус сангаас 489 мянган хүн тэтгэвэр авч байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.5 мянган хүнээр нэмэгдсэн байна." гэлээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо:
- өндөр настны тэтгэврийг 380,843 хүн,
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 66,662 хүн,
- цэргийн тэтгэврийг 21,155 хүн,
- Бусад тэтгэврийг 20,314 хүн авч байна.
Энэ оны эхний хагас жилд нийгмийн халамж, үйлчилгээнд 2.3 сая хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 43.8 мянган хүнээр буурчээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд нийт 971.9 тэрбум төгрөг олгосон байна. Үүнд:
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнд 157 гаруй тэрбум төгрөг
- Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид 54 гаруй тэрбум төгрөг
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 689 гаруй тэрбум төгрөг,
- Бусад тэтгэмжид 70 гаруй тэрбум төгрөг олгожээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.