Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 38.2 хувиар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тус хорооны мэдээлэлд дурдсанаар тэнцвэржүүлсэн орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.0 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.