"S&P Global Ratings" агентлаг Монгол Улсын урт болон богино хугацааны зээлжих зэрэглэлийг "B" хэвээр баталсан байна. Урт хугацааны үнэлгээний төлөв тогтвортой гэж үзсэн хэмээн энэ сарын 27-ны өдөр мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр "Түүхий эдэд түшиглэсэн Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5 хувиар тэлэх бөгөөд энэ нь БНХАУ-тай хилийн боомтын ажиллагааг хэвийн болгож, экспорт нь сэргэсэнтэй холбоотой гэжээ.
Өнгөрсөн жил төсвийн илүүдэлтэй байсан энэ улсын санхүү 2023 онд бага зэргийн алдагдалтай байх нь. Энэ нь төсвийн зарлага өндөр байгаагаас шалтгаалж буй юм.
Монгол Улсын урт болон богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр баталгаажуулсан гээд эдийн засгийн сэргэлт хэвийн хэвээр байгаа бөгөөд ирэх 12 сарын хугацаанд Монгол Улсын зээлийн үзүүлэлтүүд сайжирна гэсэн хүлээлтийг илэрхийлж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.