Энэ мэдээ хуучирсан буюу 2023-08-08 нд нийтлэгдсэн байна.

Н.Булгантамир: Тархин дахь хогийг цэвэрлэхээс нааш тарьсан хог нь цэвэрлэгдэж дуусахгүй

8/ 8/ 2023    10 цаг 21 минут

МЗХ-ны Нарийн бичгийн дарга Н.Булгантамиртай CLEAN UP төслийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Сайн байцгаана уу? Намайг Н.Булгантамир гэдэг. Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг. Сурагч байхаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор олон нийтийн ажил, сайн үйлс, тэмцээн, уралдаан, лекцэд их хамрагддаг байсан. Монголд бүх нийтийг хамруулсан CLEAN UP төслийг нээлттэй санаачлан хэрэгжүүлээд 3 жилийн нүүрийг үзэж байна.

-CleanUP төслийг яагаад хийх болсон бэ? Өмнөх жилүүдийн тухайд хэрхэн хэрэгжиж байсан бэ? 

-Шалтгаан нь бол энгийн шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хот маань тэр дундаа ундны усны эх үүсвэр болсон Туул гол маань нийслэл хотоор дайрч урсдаг хэсэг нь бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрээд, энэ нь энгийн зүйл мэт болоод удаж байна. Тиймээс л энэ хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэх болсон.

Залуучуудын энэ хөдөлгөөнийг нэг удаа цэвэрлээд өнгөрлөө хэмээн хүмүүс их шүүмжилдэг. Гэхдээ зохион байгуулагчдын хувьд бол нэг удаа цэвэрлээд өнгөрсөн биш энэ төсөлдөө олон залуучуудыг хамруулан нийгэмд цоо шинэ үе бий болж байгааг, тэдний хандлага өөр гэдгийг харуулахыг хүсдэг.

CLEAN UP 1 төслийн хүрээнд 1500 гаруй залуучууд хамрагдаж байсан бол CLEAN UP 2 төслийн хүрээнд 6500 гаруй залуучууд хамрагдаж байсан. Энэ тоо улам ч өсөөсэй гэж хүсдэг. Бид уг тоог өсгөхийн зэрэгцээ маш шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна. 

-CleanUP төсөл 3 хэзээ болох вэ? Хэрхэн зохион байгуулах вэ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл манай уншигч нар хамрагдах боломжтой болов уу?

-Уг төслийг энэ жил дахин санаачлан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах болно. Дэлхий даяар 191 оронд яг энэ өдөр World Clean up day буюу Дэлхий нийтийн байгал орчин цэвэрлэгээний өдөр зэрэг болдог түүхтэй. Бүх нийтийн цэвэрлэгээг олон улсын хэмжээнд маш олон янзаар зохион байгуулдаг. Хогийг баялаг болгосон, далай доторх хогийг цэвэрлэдэг түүнийгээ дахин боловсруулдаг гэх мэт.Бидний хувьд түүнд алхам алхмаар л дөхөж байна. Бид хамгийн анх цуглаад л цэвэрлэдэг байсан бол энэ удаад илүү зохион байгуулалттайгаар ажиллахаар бэлтгэж байна. Жишээлбэл:

  • Илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулснаар нийгмийн хандлагад эерэг өөрчлөлт оруулах
  • Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах
  • Залуучуудын сайн дурын ажлын үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Хогийг дахин боловсруулан залуучуудын бүтээсэн төгөл бий болгох гэх мэт олон шинэлэг зүйлсээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Энэ төслийг ямар байгууллагууд зохион байгуулан ажилдаг вэ?

 -Энэ төслийг эхнээс нь төрийн болон хувийн хэвшлийн түншлэл дээр өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулж ирсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон түүний дэргэдэх байгууллагууд, хувийн хэвшлийн олон байгууллагууд байна. Энэ жил үндэсний хэмжээний зохион байгуулалтаар илүү өргөн хэмжээтэй болгохын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбооны зүгээс ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.  

-Энэ жилийн арга хэмжээний хувьд хэдэн залуучууд хамрагдахаар тооцоолж байгаа вэ?

 -Зохион байгуулагчдын багийн хувьд 4000-5000 залуучуудын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бол бидний л тооцоолол шүү дээ. Харин илүү өргөн хүрээтэй байлгахын тулд бүх насны хүмүүсийг  л оролцуулахыг хичээж байна. Тиймээс энэ ярилцлагыг уншсан залуучууддаа хандаж хэлэхэд “Бид нэг удаа энэ цэвэрлэгээнд оролцоод дуусах биш цэвэрлэж байхдаа бид яг ямар хот бүтээсэн юм бэ. Бид байгал дэлхийгээ хэрхэн бохирдуулсаар ирсэн юм бэ” гэдгийг л үнэхээр ойлгож сэтгэлдээ шингээгээсэй гэж хүсч уг аяныг санаачилсан. Өнөөдөр хүн бүрийн тарьсан хогийг бид цэвэрлээд байж чадахгүй тул хүн бүрийг хог тарихгүй байх эхлэл нь би өөрөө юм шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн юм.

-Яагаад заавал Туул голыг сонгож авсан бэ?

-Бид жилээс жилд цэнгэг усны маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байгаа шүү дээ. Хэдхэн жилийн дараа бид ундны усны хомсдолд орчих эрсдэлтэй тул адаглаад 0.1 хувь ч гэсэн өөрчлөлт оруулах боломжтой болов уу гэж найдаж байна.Бид мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Улаанбаатар хот дундуур урсан өнгөрдөг хамгийн бохирдолтой боловч хүний гараар цэвэрлэгдэх боломжтой хэсгийг сонгон авсан. Үүнд:

  • Дамбадаржаагаас 100 айл хүртэл
  • Энхтайвны гүүрнээс 3-р дулаан цахилгаан станц хүртэл
  • 3-р дулааны цахилгаан станцаас туул гол цутгах цэг хүртэл
  • Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл

Баянзүрхийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл тус тус чиглэлд залуучууд хуваагдаж цэвэрлэгээ хийх болно.

-Залуучуудын оролцоо хэр байна вэ?

-Өмнөх жилийн жишээ хэлбэл болох байх гэж бодож байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 5000 гаруй оюутнууд, 1500 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан. Сайн дурын ажилд оюутан сурагчид маань маш идэвхтэй хамрагддаг гэдэг нь илт харагддаг. Хаана юу хэрэгтэй байна, юун дээр яаж ажиллах вэ гээд өөрсдөө л ороод ирдэг нь үнэхээр бахархмаар, бидний ирээдүй ямар гэрэлтэй байгааг харуулдаг. Үүн дээр их сургуулиуд нь оюутан залуусаа нэгдсэн байдлаар дэмжээд ажиллавал уг төсөл маань өмнөхөөсөө ч өргөн хүрээтэй болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ жилийн төслийг маань дэмжин ажиллаасай, өргөнөөр гар бие оролцоосой хэмээн залуучуудыгаа уриалж байна. 

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube