Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 7 сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн хорооноос танилцуулж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3,7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.Төсвийн орлого өсөхөд орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын орлого өссөн нь голлон нөлөөлсөн гэж үзсэн байна.
Тэгвэл зарлага, цэвэр зээлийн хэмжээ11.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1,6 их наяд төгрөгөөр өссөн байна.Зарлага өсөхөд хөрөнгийн зардал 563 тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 471 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.