Хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт чанар, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж буй хяналт, шалгалт үргэлжилж байна.
Тус газраас ”Номин” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, ”Дүнжингарав” “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдэд хийсэн хяналт, шалгалтаар бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах ажлыг хийжээ.
Түүнчлэн бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг өчигдөр хүргүүлсэн байна.
Мөн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1231 дугаартай зөвлөмж өгчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.