Нийслэлийн 7 дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ

9/ 15/ 2023    10 цаг 23 минут

Тавантолгой түлш компани жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж шахмал түлшээ борлуулж эхэлдэг. Үүний дагуу 2023-2024 оны галлагааны улирал өнөөдөр эхэлж Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж эхэллээ. Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Үлдсэн 163 цэгийн борлуулагчдыг тодорхой сургалтад хамруулж мэдээлэл, арга зүйгээр хангасны дараа ирэх сарын 1-ээс үйл ажиллагааг үе шаттай эхлүүлнэ.

Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар шахмал түлшний 118 мянган тоннын нөөцтэй байна. Шахмал түлшний түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх 31 компанийн 400 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэр болон агуулахаас шахмал түлшийг тээвэрлэн борлуулалтын цэгүүдэд түгээж байна.

Энэ жил Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрт 4 шугам, Төвийн үйлдвэрт 2 шугам, Зүүн үйлдвэрт 7 шугам, нийт 13 шугам ажиллана.  Хоногийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 2,500-3,500 тонн байна.  

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхийн түлшний хэрэгцээг хангах үүргийг Тавантолгой түлш компани таван жилийн турш хариуцлагатай гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд шахмал түлшний технологийн горимд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түлшний чанар муудаагүй гэдгийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүн баталдаг юм. Баяжуулсан нүүрс буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэх нь эхний алхам буюу богино хугацааны зорилт байсан бол Тавантолгой түлш компани дараагийн алхам болох хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хагас коксоор шахмал  түлш үйлдвэрлэж буй олон улсын чиг хандлагаас суралцаж, судалгаа, туршилтын ажлыг явуулж, технологи нэвтрүүлж, хагас коксын үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг шийдэх ажлуудыг шат дараатай хийж байна.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно10 минут 32 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно17 минутын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй22 минут 1 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо26 минут 22 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ26 минут 30 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 51 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 52 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 53 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 12 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 12 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 21 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 22 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 37 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 45 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30
 Facebook Twitter Youtube