“Ханжоу-2022” Азийн наадамд өрсөлдсөн Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдлөө.
Тэмцээнийг зохион байгуулагч орны баг учраас манай тамирчид бүтэн заал дүүрэн өрсөлдөгчтэй байсан ч ана мана тоглосоор мөнгөн медалийн эзэн болов.
Монгол Улсын шигшээ баг тамирчид ийнхүү 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадамд өрсөлдөж эхэлснээс хойш анх удаа энэ төрөлд медаль хүртэж буй нь энэ юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.