Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг төрийн албыг хашиж байсан Н.Мандуул үүрэг телефоны салбарт хүч үзэж буй "ОNDO Holding"-ийн Ерөнхийлөгчөөр томилогдсон байна.
Хөгжлийн банкны гэх 1,8 их наядын чанаргүй зээлийг барагдуулах ажлыг гардан гүйцэтгэсэн тэрээр ШӨХТГ-ын даргаар томилогдоод удалгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Тэгвэл одоо Үүрэн холбооны оператор ONDO, дэвшилтэт технологийг бүтээгч ANDOREAN, Монголын хамгийн анхны сансрын технологийн компани ONDO SPACE компанийг нэгтгэсэн ONDO Holding-ийн Ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.