Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-25 нд нийтлэгдсэн байна.

“Меридиан” ХХК нийслэлийн Засаг дарга нараар газрын эрхээ сэргээлгэх бүртээ зориулалтаа өөрчилжээ

10/ 25/ 2023    7 цаг 10 минут

Нэг сэдвээр...

Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын захирамжаар олгосон замбараагүй газар олголтоос үүдэлтэй бас нэгэн газрын маргаантай асуудлыг бид энэ удаад онцолж байна.

Ахиад л оршин суугчид, барилгын компани хоорондын маргаан...

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд буюу Тэнгис кино театрын ард талд хүүхдийн тоглоомын талбайг нурааж, хөгжмийн сургалтын зориулалттай гэх нэрээр оффисын барилга баригдаж эхэллээ хэмээн тус хорооны иргэд эсэргүүцэж, бидэнд хандсан юм. “Меридиан” ХХК-ийн төслийн хүрээнд энэхүү есөн давхар барилга баригдсанаар тэнд буй 2А байрны нарны тусгалыг хаах бөгөөд хүүхдүүд тоглоомын талбайгүй болж байгаа юм.

Энэхүү асуудлыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай дүүргийн Засаг дарга болон ИТХ, нийслэлийн Засаг даргад уламжилсан гэж байв. Үүссэн нөхцөл байдлын талаар түүнээс тодруулав.

-Хууль ёсны дагуу газраа авсан хэмээн тухайн барилгын компанийн зүгээс үзэж хэд хэдэн удаа шүүхэд хандсан байсан. Та асуудлыг судалж үзэв үү?

-Анхнаасаа хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газрыг Нийслэлийн удирдлагууд хувь хүнд шилжүүлснээс асуудал үүссэн юм. Хүүхдийн гэсэн орон зайг улам л хумьж, гудамжинд гаргаж байна.

-Гол нь хүүхдийн талбай буюу олон нийтийн эзэмшлийн газрыг олгохдоо тухайн СӨХ болон иргэдээс санал авах ёстой байх аа? 

-Заавал иргэдээс санал авах ёстой. Ерөнхий төлөвлөгөөнд зааснаар тухайн газарт оршин сууж буй иргэдээс санал, зөвшөөрөл авах ёстой. Гэтэл энэ талбайн хувьд нэг ч иргэнээс санал аваагүй.

Мөн энэ оны наймдугаар сард өндөр нягтаршилтай газруудад барилга барихгүй гэдэг захирамж Засаг дарга гарахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо  буюу хамгийн нягтаршилтай энэ газрыг оруулаагүйг байхыг хараад их гайхсан.

-Чингэлтэй дүүргийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай хэчнээн байдаг юм бэ? Өнгөрсөн жил мөн л хүүхдийн тоглоомын талбай нураалаа иргэд эсэргүүцэл илэрхийлж байсныг санаж байна.

-Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны хувьд тоглоомын талбай гурав л байдаг. Хотын төв болохоор барилга байгууламж байнга л баригдаж байдаг. Гэхдээ ядаж хүүхдийнхээ тоглоомын талбайг иргэд өөрсдөө л эсэргүүцэж хамгаалахгүй юм бол дахиад л оффис болно. Хүүхдүүд тоглох газаргүй учраас зам руу гарч, осолд өртөж, найз нөхөдгүй болж байна. Утасны хэрэглээ нь донтолтын хэмжээнд хүрсэн гээд олон асуудал үүсч байгаа учраас л бид жагсаад, тэмцээд байгаа юм.

-Хүүхэд агаарт гаргах орон зай хотод байхгүй нь үнэн. Тэгэхээр ядаж л хороолол бүр тоглоомын талбайтай байдаг бол... ?

-Гэр хороололд тоглоомын талбай гэж бараг байхгүй. Хэрвээ санаж байвал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан бассейнд хүүхдүүд тоглох гэж очоод живж, амь насаа алдсан асуудал бий. Гэр хорооллын хүүхдүүдэд тоглоомын талбай байхгүй болохоор хэрхэн тоглох учраа ч олохгүй живсэн байгаа юм.

Тийм учраас 2020 оноос л дүүргийн Иргэдийн хуралд “хороо болгон дээр нэг тоглоомын талбайтай болгоё оо, үгүй бол гурван хорооны дунд нь нэгийг барья” гэсэн асуудал тавиад байна. Харамсалтай нь, ерөөсөө дэмждэггүй.

Хүүхдүүд гэрийнхээ хажууд л тоглох нь илүү аюулгүй биз дээ. Гэтэл “хойно нь тоглоомын талбай байдаг, Хайрхан дээр нь байгаа” гэсэн хариулт л авдаг.

-Та дүүргийн хурлын гишүүн. Тавдугаар хорооныхоо тоглоомын талбайн асуудлыг дүүргийн хуралд асуудал болгож оруулсан уу?

-Дүүргийн Иргэдийн хурлын ээлжит хуралдаан болоогүй байна. Гэхдээ дүүргийн Засаг дарга Батсүмбэрэлтэй уулзсан. Дүүргийн зүгээс хуулийн хүрээнд арга хэмжээ авахаа илэрхийлсэн гэв.

 Газрын алба цааргалсан ч Засаг дарга олгочихдог газрын тусгай эрх

Тиймээс газрын асуудлыг хариуцсан холбогдох албан тушаалтан болох Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын дарга Х.Хишигбадрахаас асуудлыг тодрууллаа.

 -Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах хүүхдийн тоглоомын талбайг нурааж, барилга барьж буй “Меридиан” ХХК хэдэн онд зөвшөөрлөө аваад барилгын ажлаа эхлүүлсэн юм бэ

- “Меридиан” ХХК-д хөгжмийн сургуулийн барилга барих зориулалттайгаар анх 1998 оны наймдугаар сарын 21-ний өдөр А182 дугаар захирамжаар гурван жилийн хугацаатай газар эзэмших зөвшөөрөл олгосон байдаг. Тус компани 2001 онд газар эзэмших эрхийн хугацаа нь дуусаж “сунгуулъя” гэсэн хүсэлт гаргасан ч Нийслэлийн газар зохион байгуулах алба шийдээгүй учраас нийслэлийн Засаг даргад гомдол гаргаад 2004 оны 10 дугаар 19-ний өдөр 474 дүгээр захирамжаар 900м.кв газрын эрхийг нь буцаагаад сэргээж өгсөн байдаг. Тус компани нь эзэмших эрхээ сэргээлгээд л тухайн ондоо барилга барих гээд газраа ухахад газрын гүнээс нь их хэмжээний ус гарч ирсэн. Үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учраад геологийн хөрсний судалгааг ахин хийлгэж, барилгын суурийн зураг төсөл хийхэд хоёр жил зарцуулан 2009 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл аван барилгын суурийн ажлыг эхлүүлсэн байгаа юм. 2009-2010 онд газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ ахин өгсөн боловч газрын алба мөн л шийдвэрлээгүй. Тиймээс 2010 онд тухайн газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байгаа юм. Меридиан шүүхэд хандаад 2013 оны дөрөвдүгээр 01-ний 125 дугаар  шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын  2013 оны А/1033 дугаартай захирамж гарч, сургалт, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг нь нэг жил сунгасан байна. Харин тухай компани Нийслэлийн Засаг даргад дахин хүсэлтээ өгөн 2014 оны долдугаар сард А/575 дугаар захирамжаар 9000 ам.метр газрын газар эзэмших эрхийг сургалт үйлчилгээний зориулалтаар таван жилээр сунгасан байна. 2019 оны 11 дүгээр сард Засаг даргын захирамжаар ахиад сунгаж ажиллаж байгаа юм байна.

-Бараг 25 жил үргэлжилсэн энэ газрын маргааны цаашид хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Энэ түүхчилсэн лавлагаанаас харахад манай газрын албадаас аль болох газрын эрхийг  сунгаж өгөхгүй эсвэл хүчингүй болгох чиглэл барьж ажиллаж байсан  байгаа юм, Чингэлтэй дүүргийн зүгээс бол аль болох энэ барилга байгууламжийн ажлыг эхлүүлэхгүй байх бодлогоор ажиллаж байна. “Меридиан” ХХК нь 2015 онд архитектор  төлөвлөлтийн даалгавар авсан учраас зураг төслөө хийлгээд барилгаа эхлэх гээд яваад байгаа юм.

Одоо нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу Чингэлтэй  дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлэхээр бэлтгэж байна.

Барилга эхлүүлэх ажил бол газрын албанд хамааралгүй байдаг учраас нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар дээр мэдээлэл нь байдаг.

“Меридиан” ХХК-ийн ард хэн байна вэ...

Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс шүүж үзвэл “Меридиан” ХХК нь эцсийн өмчлөгч нь тодорхойгүй, 2011 онд байгуулагдсан Дэндэвийн Цэндсүрэн гэх захиралтай компани юм. Хувьцаа эзэмшигч нэг гэж бүртгүүлсэн ч эрх бүхий албан тушаалтнаар Д.Цэндсүрэнг хэмээн бүртгүүлж. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд барилга бол алга. Аялал жуулчлал, гадаад худалдаа, хөгжлийн түр сургалт гэсэн зүйлс бүртгүүлсэн байна.

Харин Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 900 ам.метр талбайг Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор гэх зөвшөөрлөөр эзэмшдэг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эзэмших захирамж гаргуулсан байдаг аж.

Эндээс харвал Меридиан ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлгүй хэдий ч 2015 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор О.Одбаяр гэж хүний гарын үсэгтэй архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж авчээ.

Анх газар авахдаа хөгжмийн сургууль барих зориулалттай хэмээн 3 жилээр авсан ч  барьцаа ахиулсаар  2015 онд сургалт, үйлчилгээний барилга 9 давхар хэмээн “А” даалгавраа батлуулсан бол 2019 онд  худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор болон өргөжжээ. Өөрөөр хэлбэл, “Меридиан” ХХК газраа зориулалтын дагуу ашиглаагүй 20 гаруй жил болоход газар эзэмших эрхийг нь цуцлалгүй тус компаниад “хадгалах” боломжийг нь олгосоор байжээ. Хэдийгээр газрын албадаас ямар нэг байдлаар эрхийг сунгахгүй байсан ч шүүх болон Нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар 25 жилийн турш газрын эрхээ хадгалсаар ирсэн байгаа юм.

Уг нь, архитектор төлөвлөлтийн даалгаварт “Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл гэдэгт Орчны газар эзэмшигч болон оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах гэж” тодорхой заасан байгаа юм. Гэвч оршин суугчдын хэлснээр тэдэнтэй зөвшилцөх байтугай санал ч асуугаагүй аж.

2023 оны наймдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хяналт, шалгалтын ажлын хэсгээс “Меридиан” ХХК-д барилгын нүх зөвшөөрөлгүй ухсан хэмээн мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч тус компанийн үйл ажиллагаа зогсох биш харин ч барилгын ажлын улирал дуусч байхад үйл ажиллагаа нь идэвхжиж эхэлсэн оршин суугчдыг эсэргүүцлээ илэрхийлэн тэмцэхэд хүргэсэн аж.

Бидний зүгээс “Меридиан” ХХК-тай холбогдох гэж захирал Д.Цэндсүрэнгийн нээлттэй мэдээлэл дээр бүртгэлтэй байгаа утас руу хэд хэдэн удаа залгасан боловч холбогдсонгүй.

Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газрын үсэгтэй газрын маргаан ийнхүү цаашид үргэлжилсээр байх уу...

 

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.106.52Зочин   • 2023, 10 сарын 25. 8 цаг 36 минут

HUULIGUI ULS



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube