"Моторола" компани өөрийн шинэ утасны дэлгэцийн концепцоо "Lenovo Tech World '23"- үзэсгэлэнд танилцуулав. Энэ нь нугалж болохуйц дэлгэцтэй бөгөөд хиймэл оюун ухааны горимтой.
Өмнө нь, технологийн томоохон компаниуд гар утсыг бугуйн цагтай нэгтгэж болох хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байдаг ч "Моторола" арай өөр түвшний бүтээгдэхүүнээ энэ удаагийн үзэсгэлэнд гаргаж ирэв.
"Lenovo Tech World '23" үзэсгэлэн дээр "Моторола" хэлбэрээ өөрчилдөг, янз бүрийн хэмжээгээр нугалж болдог Android гар утас танилцууллаа. Жишээлбэл, 6.9 инчийн хавтанг C хэлбэртэй болгон нугалж бас ухаалаг цаг шиг зүүж болно.
"Моторола" бугуйнд зүүдэг утасныхаа горимд өөрийн хувцаслалтанд тохируулан утасны дэлгэцийн зургийг солихыг хиймэл оюун ухаан нь санал болгоно.
Одоогоор худалдаанд гаргах, үйлдвэрлэх тухай ярихад эрт байгаа бөгөөд энэ утас хэр удаан эдэлгээтэй вэ, гар утас шиг хүнд зүйл бугуйндаа зүүх нь зөв үү гэх зэрэг асуудлуудыг шийдээгүй байна.
Гэсэн хэдий ч ухаалаг гар утасны зах зээлд шинэ зүйлийг авчрах зоригтой оролдлого бөгөөд аажмаар утас нь эвхэгддэг хэлбэр рүү шилжиж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.