Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчид “Аялал жуулчлал ба Ногоон хөрөнгө оруулалт” уриан дор “АйТиЭм” үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр буюу маргааш "Крокус Эвент Холл"-д эхлэх юм байна. Үзэсгэлэнгийн зорилго нь дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах, үр өгөөжийг нь хүртэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэж байгаа аж.
Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд хоёр, гурав дахь өдөр нь "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.