Нарвал хэмээх энэхүү онцгой халимны урагш түрж гарсан ганц ширхэг аварга эвэр ямар зориулалттайг судлаачид одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байна. Зарим нь үүнийг эвэр биш шүд хэмээн мэтгэдэг. Юутай энэхүү эвэр ч юмуу эсвэл шүд нь гадуураа паалангүй учраас маш эмзэг мэдрэг байдгаараа бусад амьтны эвэр шүднээс ихээхэн ялгаатай юм. Биеэр харьцангуй жижиг учраас хүчилтөрөгчөөр амьсгалахын тулд мөс цоолоход энэ эвэр нь хэрэгтэй байж болох талаар зарим эрдэмтэд онол дэвшүүлсэн ч зөвхөн эр нь эвэртэй, эм нь эвэргүй аж. Тэгэхээр эм халимнууд нь бүтээд үхчихдэггүй нь ойлгомжтой. Тиймээс энэ таамаг бүрэн няцаагдсан. Харин олз идшээ авладаг гэх хувилбар нэлээд үнэмшилтэй байсан ч түүний энэхүү "жад" нь гаднаа паалан бүрхэвчгүй их эмзэг, мэдрэг зүйл гэдгийг нээсний дараа мөнөөх таамаглал бас л няцаагдсан юм. Эцэст нь нарвалын эвэр нь ердөө л эмэгчнээ татах зориулалттай гоёл гэх дүгнэлт дээр ирээд байна.
100 гаруй жилийн настай энэ амьтан өнөөгийн нөхцөл байдал, орчны нөлөөгөөр ердөө л 50-60 жил амьдарч байгаа нь бас л нэг судлах ёстой зүйлийн нэг болжээ. Юутай ч хүн, заан хоёроос гадна дэлхий дээр одоогоор олдоод байгаа "цэвэршдэг" гурав дахь амьтан гэж зарлагдсан нь хачирхалтай. Маш бага судлагдсан амьтны тоонд зүй ёсоор ордог жадтай халимны талаар цухасхан өгүүлэхэд ийм байна.
Эх сурвалж: Анд студи
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.