Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-27 нд нийтлэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

10/ 27/ 2023    14 цаг 44 минут

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 42 нь дэмжсэн юм.

 Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан 2022 оны мэдээнд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэмжээнд хэргийг хэлэлцэх нийт 39,691 шүүх хуралдаан зарласнаас 21,619 буюу 54,4 хувь нь хойшилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж байгаа дундаж хугацаа 30-120 хоног, зарим хэрэг 1-3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгддэг болохыг Б.Энхбаяр сайд танилцуулсан. Энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны удаашралтай байдалд хэргийн оролцогчийн хаяг тодорхой бус, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг буюу нэг шүүгч, туслахад ногдох хэргийн тоо их, үүнээс шалтгаалан нэг хэрэг шийдвэрлэх зардлаар 3 хэргийг шийдвэрлэдэг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг боловч нөгөө талаас бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд тохирсон хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн удирдлагын эрх зүйн орчин бий болоогүйгээс үүдэлтэй гэв. Түүнчлэн 2022 онд нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нийт 34,083 хэрэг маргааны 8200 хэрэг буюу 24 хувь нь 11,000,000 төгрөгөөс бага үнийн дүнтэй хэргүүд байгаа гэх тоо баримтыг танилцууллаа. Эдгээр хэргийг шийдвэрлэсэн дундаж хугацаа 109 хоног бөгөөд нийт шийдвэрлэсэн бага үнийн дүнтэй хэргийн 3.6 хувь нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол 1.2 хувь нь хяналтын шатны шүүхэд ханджээ.

 

Иймд хүний зөрчигдсөн эрхийг хялбар, хурдан шуурхай, үр дүнтэй байдлаар шийдвэрлэх бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэх тусгайлсан журмын эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ төслөөр бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэрэг хянан шийдвэрлэх үр дүнтэй, хялбар тусгайлсан журмыг тогтоох бөгөөд энэ нь зөвхөн мөнгөн дунд хязгаарлагдсан мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад үйлчлэх юм байна. Түүнчлэн мөнгөн хөрөнгийн дүнг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.  Хэрэг хянан шийдвэрлэх тусгайлсан зарчмыг тодорхойлж, нэхэмжлэл, шүүхийн мэдэгдэх хуудас гардуулах хурдан шуурхай, цахим технологийн дэвшлийг ашиглаж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Бага үнийн дүнтэй хэргийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх зарчмыг тодорхойлж, цаасан болон цахим нотлох баримтыг шүүхээс үнэлэх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлэх юм байна.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 60 хувь нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Батсуурь, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Ш.Адьшаа нар Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.

Гэр бүл салсны дараах шүүхээр тогтоолгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг барагдуулах маргаан нь ихэнхдээ бага үнийн дүнтэй байдаг бөгөөд энэ нь хэлэлцэж буй төслийн хүрээнд хамаарах эсэхийг лавласан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Төсөлд зургаан төрлийн хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгасан бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүсэх бүх төрлийн маргаанд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй гэж заасан байгаа” гэлээ. Бага үнийн дүнтэй буюу төсөлд зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс доошгүй (11.000.000₮) нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэргийг хянан шийдвэрлэх тусгайлсан журмыг тогтоохын зэрэгцээ энэ төрлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэдэг саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ. Төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлээд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах; бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; ус, цахилгаан, дулаан, утсан харилцаа, үүрэн холбоо, интернэт зэрэг тогтмол төлбөрийн харилцаа үүсгэсэн хэрэглэгчийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; сууц өмчлөгчдийн холбооны гишүүний үүргийн дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах; бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах гэх зэрэг маргааныг тусгайлсан журмаар хялбаршуулан шийдвэрлэх нь тун оновчтой шийдэл бөгөөд СӨХ-үүд, цалин хөлсний маргаантай байгаа иргэд анхаарал хандуулж, хүлээж байгаа шийдвэр гэдгийг онцоллоо.

Бага үнийн дүнтэй, иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг эдгээр маргааныг хялбаршуулан шийдвэрлэхээр хуульчиллаа гэхэд дээр дурдсан маргаан шийдвэрлэх хугацаа хэрхэн хялбаршиж, буурах талаар асуулаа. Төслийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр маргаан шийдвэрлэх дундаж хугацаа 48-72 хоног байх бөгөөд давж заалдах гомдлоо 7 хоногийн дотор мэдүүлэх, хянан шийдвэрлэх нь 21 хоног байх, үүнтэй уялдан хэрэг шийдвэрлэх зардал хэмнэгдэх боломжтой хэмээн тооцсон байна. Гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс дараах тайлбар, мэдээллүүдийг мөн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргах, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулах, нэхэмжлэгч, хариуцагчийг солих, эрх залгамжлах ажиллагаа хийхгүй гэсэн төслийн зохицуулалт Үндсэн хуулийн тодорхой хэсэгтэй зөрчилдөх эсэхийг лавласан. Төсөлд дурдагдсан 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг хялбар журмаар шүүхэд гаргах ч зохигч этгээд хүсэлт гаргавал, эсхүл шүүх цахим болон цаасан баримтад суурилан бичгийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний зарчмаар тухайн маргааныг шийдвэрлэх нь хэргийг үр дүнтэй шийдвэрлэхэд саад учруулна хэмээн үзсэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журамд шилжих боломжтой нээлттэй байгаа гэдгийг ажлын хэсэг хариулсан. Энэ төрлийн маргааны 70 орчим хувьд нь нэхэмжлэгч ба хариуцагч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шийдвэрлэх тал дээр санал нийлдэг гэх тоо баримтыг мөн дурдсан.

Тусгайлсан журмаар тодорхой төрлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ цахим нотлох баримтыг ашиглахаар тусгасан байгааг гишүүд хөндөж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулах дэд бүтэц, хүний нөөц бий эсэхийг лавлав. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ цаасан болон цахим нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх зарчим үйлчлэхээр тусгасан бөгөөд талууд нотлох баримтаа бүрдүүлж өгсний үндсэн дээр шүүх түүнийг нь үнэлэх юм байна. Цахим нотлох баримт нь анхнаасаа цахим хэлбэрээр бүрдсэн, эсхүл цаасан хэлбэрийг цахимд шилжүүлсэн гэсэн 2 хувилбар байдаг. Шүүх аль ч тохиолдолд талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх агуулгаар төсөлд туссан гэв. Дэд бүтцийг бүрдүүлэх шаардлага бий бөгөөд үүнтэй холбоотой санхүү, төсвийн асуудал үүснэ гэдгийг ажлын хэсэг мэдээлсэн. Үргэлжлүүлэн гишүүд шүүхийн нөхцөл байдал, шүүгч нарын ачаалал, үйл ажиллагааны шаардлага хангахуйц техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний хангалтын асуудлыг хөндөж, төсөл дэх зохицуулалтыг хуульчилсан тохиолдолд дагалдах дэд бүтцийг бий болгоход анхаарал хандуулах шаардлагын талаар хөндөж байсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэллээ. Үүний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн олонх буюу 53.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube