Системийн нөлөө бүхий топ-5 банкны 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан гарсан байна. Энэ тухай Lemonpress.mn онцолсон байна. ХААН банкны ашиг ХХБ, Голомт, Хасбанк, Төрийн банкны ашгийг нийлүүлснээс илүү дүнтэй гарсан бол Төрийн банкны ашиг 31,3 хувиар буурчээ.
-
Ашиг, ашиг: Банкнуудын татварын дараах ашиг 4 ногоон, 1 улаан байх нь тэр. ХААН Банкны ₮424.1 тэрбумын ашиг бусад 4 банкны ашгийн нийлбэрээс ч их байгаа нь тэргүүлэгч болохоо дахин баталсан хэрэг болов. Харин Голомт банкны ашиг хамгийн их буюу 66.2% өсөв. 1 улаан нь Төрийн банк юм. Тэдний ашиг 31.3%-иар буурч ₮59.6 тэрбумд хүрсэн байна. Хүүгийн зардлаа бууруулчихсан бол ч…
-
Чанаргүй зээл чанаржсаар: Эдгээр банкнууд зээл олголтоо дунджаар 15%-30% нэмсэн ч чанаргүй зээлийн хэмжээ буурсан нь зээлийн удирдлага өмнөх жилтэй харьцуулахад сайн ажиллаж байна гэж дүгнэхээр юм. ХХБ-ны чанаргүй өнгөрсөн оны мөн үед ₮1 их наядыг даваад байсан бол өдгөө ₮600 тэрбум болтол буулгаж чадсан ч чанаргүй зээлийн хувь 12.2% буюу хамгийн их хэвээрээ байна.
-
Хувьцаа харин: Ганцхан ХААН Банкны хувьцаа үнэ IPO үнээсээ илүү явна. Харин Голомт банк болон Төрийн банкны P/B харьцаа 1-с бага буюу банкны хувьцааны үнэ дансны үнээсээ доогуур байв.
Эцэст нь, системийн нөлөө бүхий банкнуудын ашигт ажиллагаа сайжирч, онцын эрсдэл харагдахгүй байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж зах зээл дээр хувьцааны үнэ нь төдийлөн өсөж чадахгүй л байна…
Эх сурвалж: lemonpress.mn
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
XAAN turtei ix xolbootoi bolson baix oo. Turiin xamag mungu edniid baidag bolson baix