Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-31 нд нийтлэгдсэн байна.

Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв

10/ 31/ 2023    9 цаг 49 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.30) Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой уузаж байгаадаа баяртай байна гээд Европын Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүн зорилтын нэг бөгөөд ардчилал, хүний эрх болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэж үздэг гэдгийг онцлов. Тэрбээр, хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлж, энэ хүрээнд Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг танилцуулаад удаагүй ч иргэд, залуусын идэвх оролцоо маш өндөр байгаа талаар товч мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын зөвлөлдөх механизмд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгдөг. Парламент хоорондын уулзалт зөвлөлдөх механизмын хувьд цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалт, шинэчлэлийг хийхэд манлайлан ажилладаг гэдгийг Европын Парламентын гишүүд сайн мэддэг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй ил тод, нээлттэй байдлын тод жишээ болсон d.parliament.mn цахим шилжилтийг Европын Парламентын зүгээс дэмжиж байгаагаа хэлж, цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Саяхан зохион байгуулагдсан Чех хэлний олимпиадад Монголын хүүхдүүд өндөр амжилт гаргасныг дурдаж, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа мөн дуулгав. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Уг уулзалтаар зөвхөн хүний эрх, сонгуулийн тухай хууль зэрэг асуудлыг хөндөөд зогсохгүй, талууд байгаль орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөөд буй талаар мэдээлэв.

Талууд парламентын ардчилал, хүний эрх, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube