Тэгвэл өнөөдөр /2021.10.31/ Монголын сагсан бөмбөгийн тамирчид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн:
-Таван баг лигт тоглохгүй байх эрсдэлд ороод байна. Манай багийн хувьд багийн эздийн шийдвэрийн дагуу дээд лигтээ тоглоно. Тамирчид бэлтгэлээ хийж байгаа. Долоохон хоногийн өмнө ийм шийдвэр гарсанд харамсалтай байна. Холбоо дүрэм журмынхаа дагуу явна л гэсэн. Лиг нэг болох орон зай үлдээгээч. Тамирчид, дасгалжуулагчдыг нэг лигт тоглуулах нь зөв гэж бодож байгаа. Миний хувьд багийг бус хувь хүнийхээ үзэл бодлыг илэрхийлж байгаа. Нэг талдаа гартал Хүлэгүүд багийнхаа өмнөөс тоглохгүй.
Уурхайчид багийн тамирчин Т.Санчир:
-Энэ бол анх удаа болж байгаа зүйл биш. Арван жилийн өмнө эхэлсэн. Ингэж хоёр талд лигтэй, сагсчид хагаралтай байх нь сайхан зүйл биш. Үзэгчдээ бодож уян хатан шийдвэр гаргаач. Тамирчдын эрх ашгаа бодооч. Холбоог шийдвэртээ уян хатан хандах болов уу гэж бодож байна. Сая жилийн өмнө сонгууль болсон. Бүх хүн хувь нэмрээ оруулж, бүгдээрээ дуу нэгтэй холбооны ерөнхийлөгчөө сонгосон. Тиймээс гаргасан шийдвэрээ эргэн нэг хараач гэж хүсч байна.
Тэнүүн-Өлзий Металл багийн тамирчин А.Энхбаясгалан:
-Залуу тамирчны хувьд ах нарт болсон зүйл дахин битгий давтагдаасай. Тамирчид хоёр лигт тоглох нь тамирчдын хөгжил, чанар гээд бүхий л зүйлд сөрөг нөлөөтэй. Тиймээс нэг лигтээ л тогломоор байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.