“Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурь” хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.
Хэлэлцүүлгийн талаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т. Дүүрэн “МҮХАҮТ-аас гаргасан бизнесийн орчны 2022 оны судалгаа, цар тахалтай холбоотой бизнесийн хүндрэлийн судалгаа зэрэгт НӨАТ-ыг нэгэн жигд 5 хувь болгоё гэсэн санал өгч байсан юм. Энэ саналын төр засагт ч хүргүүлж байсан. Төр засгийн зүгээс НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүлэх замаар буюу 5 хувь болгож далд эдийн засгийг ил болгоно гэж буй. НӨАТ-ын урамшуулал олгож эхэлсэн процессыг эргэн санавал эхний шатанд 400 сая төгрөгийн сугалааг санал болгож, олны анхаарал татаж НӨАТ-д хамрагдах байдлыг нэмэгдүүлсэн бол хоёрдугаар шатанд сугалааны дүнг багасгаж, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Гуравдугаар шатанд буцаан олголтын хувь нэмэгдүүлэх гэдэг санал орж ирж байх шиг байна. Гэтэл яагаад НӨАТ-ыг зөвхөн иргэдэд хариуцуулаад яагаад гаалийн татвар бүрэн төлүүлэх байдал, захиргааны арга хэмжээ яригдахгүй байгаа юм бэ.
Ил тод болгох ажлыг дан ганц иргэдийн 5 хувь буцаалтад найдах бус, гааль ба татварын газрын бүртгэл, бүрдүүлэлтийг сайжруулах замаар захиргааны аргаар хийх ёстой. Энэ бол зоосны 2 тал. НӨАТ төлөхгүй байгаа асуудлын эхлэл бол гааль ба татварын бүртгэлийн системийн уялдаа холбооны сул байдал. Тэгэхээр энэ зайлшгүй зэрэг яригдах ёстой сэдэв. . Хэрэв 5 хувийн асуудал яригдаж байгаа бол НӨАТ-ыг нийтээр нь 5 хувь болгооч гэсэн байр суурьтай байна." гэв
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.