Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-02 нд нийтлэгдсэн байна.

Лхаарамба Д.Жавзандорж буюу “Монгол багш”

11/ 2/ 2023    6 цаг 41 минут

Гандантэгчэнлин хийдийн их хамбаар томилогдсон лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төржээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд 1991 онд ахин сэргэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд 7 хүүхэд шавилан суусны нэг нь болж, 11 насандаа анхлан бурхны номд суралцсан байна. Тэрээр айлын 4 хүүхдийн ганц хүү нь.Улаанбаатар хотод ирээд Зүүн хүрээ Дашчойлон хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд үргэлжлүүлэн суралцаж байгаад 1998 онд Энэтхэгт суралцахаар явжээ.

Ингээд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2018 онд лхаарамба цол хамгаалсан юм. Лхаарамба бол бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол.

Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг. Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ. Мөн 2003 оноос 2017 онд Энэтхэгийн Гоман дацандаа багшилж байсан аж.

Д.Жавзандоржийг ардын хувьсгалаас хойш лхаарамба цол авсан анхны лам хэмээн онцолдог. “Монгол багш” хэмээн өргөмжилдөг лхаарамба Д.Жавзандорж нь Далай багшийн 80 насны ойгоор олон ном цээжилсэн хоёр хүний нэгээр тодорсон гээд түүний тухай олон баримт бий. 2023 оны гуравдугаар сард Энэтхэгийн Гомон дацангийнхаа нууц тарнийн шалгалтыг амжилттай өгч, төгсөглийн зэргийн шалгалтдаа тэргүүлсэн гэдэг мэдээлэл бий.

2018 онд лхаарамба цолоо аваад 2019 оноос Монголдоо шашин номын хэрэг, сүсэгтэн олон, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөхөөр сэтгэл шулуудан Гандантэгчэнлэн хийдэд сууж, Монголын Шашны дээд сургуульд багшлах болжээ.

Тэрээр бурхан гэж юу вэ гэсэн асуултад “Бурхан гэдэг нь гэм бүгдээс ангжирч эрдмийг төгсгөн гэгээрснийг хэлнэ” хэмээн хариулсан байдаг.

28


Сэтгэгдэл (28)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



184.82.64.4Зочин   • 2023, 11 сарын 5. 14 цаг 25 минут

Их ном үзэж гэгээрсэн зөв л хүн болж дээ.

139.5.218.174Зочин   • 2023, 11 сарын 5. 1 цаг 11 минут

Ёстой олон түмний итгэл,найдвар Монголын минь заяа түшиж зөв цагтаа,зөв хүнээ тодруулжээ .Нутгийн хүү минь Монголдоо шашинаа ёс зүйгээр нь хөгжүүлж,хэт бурангуй мухар сүсэг бишрэлээс нь ангижруулж ариусган хөгжил дэвшилд хөтлөөрэй.Энэ манай шашнаас бусад шашинтай газар эдийн засаг,шинжлэх ухааны үсрэнгүй хөгжилд хүрсэн нууцад шашин ихээхэн рольтой шүү.Миний дүүд бодох,сэтгэх,зориглох их ажил бий шүү.Ажилт хүсье

202.126.90.153Зочин   • 2023, 11 сарын 4. 13 цаг 34 минут

Буян номын их үйлсэд их амжилт хүсье.

66.181.161.5Зочин   • 2023, 11 сарын 4. 11 цаг 15 минут

Шашны шинэчлэл хийж, мухар санаагаар биш шинжлэх ухаанчаар шүтэж замд нь оруулах байх гэж найдъя. Аравдугаар богд шинэ хамба 2оосоо их зүйлийг хүлээж байна

103.212.119.133Зочин   • 2023, 11 сарын 4. 10 цаг 33 минут

Баяр хүргэе,Энэрэн нигүүлсэхүй, эрдэм гэгээрэл,ариусахуйн их номлол буяныг түгээгээсэй,Шашны мөн чанар шүтэн бишрэхийн утга учрыг дэлгэрүүлээсэй,Эв нэгдэл амар амгалангийн сайхныг мэдрүүлээсэй,Өөдрөг сайн үйлс өөдлөн мандан ээ,

66.181.161.109Зочин   • 2023, 11 сарын 4. 8 цаг 42 минут

Их хүмүүсийн их үйлсэд нь амжилт хүсье Мэлмий тунгалаг өлмий бат орших болтугай Монгол түмний минь буян заяа тэгшрэх болтугай

202.126.90.21Зочин   • 2023, 11 сарын 4. 0 цаг 16 минут

Мухар сүсэгнээс салгаж номын хүчээр биднийг гийгүүлэх болтугай., Хүн бүхэн бурхан болох боломжтой шүү Нисваанисаа дар, хая, арчаад хая, арилга Тэгээд ном унш, мэд тэгвэл Бурхан болно.,

139.5.216.91зочин   • 2023, 11 сарын 3. 23 цаг 32 минут

Өлзийтэй дүүрэн бүхнийг ерөөе.манай эртний сайхан дээдэс амин насаа золисон хэн бүхний аугаа их үйл хэрэг аугаа. бодохуйяа цурхиран уйлмаар...Дээдсийн маань санасан бүтээсэн аливаа бүгдийн охь эрдэмтэй олон хүмүүс мэндлэхийн ерөөл ургах наран адил мандлаа.Хурай хурай хурай эрт эдүүгээ ирээдүйн дээдэс минь өршөө.

202.126.89.178Зочин   • 2023, 11 сарын 3. 17 цаг 31 минут

Баяр хүргэе! Монгол түмнээ номын хураар тэтгэх болтугай!

202.126.89.153Зочин   • 2023, 11 сарын 3. 17 цаг 21 минут

АШТАЙ ЮУДАА. БУРХАН ШАШИН ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРВОЛ...

66.181.184.105Зочин   • 2023, 11 сарын 3. 17 цаг 01 минут

БАЯР ХҮРГЭЁ ОЛОН ЭРДЭМТЭЙ ЛАМ НАРААС ШАЛГАРСАН НЬБУРХАНЫ ШАШИН МОНГОЛ ОРНЫГ ГИИГҮҮЛЭЖ БАЙГААГ НОТОЛЛОО .ИЙМ ЭРДЭМТЭЙ ШАВИА САНАЛ БОЛГОСОН ЧОЙ НОМУУН ХАНД БАЯРЛАЛАА

66.181.179.20Зочин   • 2023, 11 сарын 3. 15 цаг 49 минут

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт дүүрэн байх болтугай. Монголчууд бид ч өндөр сайхан уламжлалтай ард түмэн дээ. Ийм сайхан мэдлэг чадвар сайтай хүн удирдах гэж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

202.9.47.19Бямбаа   • 2023, 11 сарын 3. 15 цаг 35 минут

Бурханы гүн ухаанд төгс гэгээрсэн Жавзандамба лхарамдаа Монгол өв соёлоо хамгаалан хөгжүүлж ард олноо соён гэгээрүүлэх эрхэм хүндэт үйлдээ шинэ шинэ амжилт олохыг ерөөе

66.181.160.99Зочин   • 2023, 11 сарын 3. 15 цаг 13 минут

Монгол минь амьдрал дээшилж хүмүүс нь эрүүл энх элбэг дэлбэг болоосой доо. Сайхан цаг ирж байна гэж биширеэ. Чойжамц гуайд сайхан бүхнийг хүсэе

122.201.25.90зочин   • 2023, 11 сарын 3. 14 цаг 27 минут

Үнэхээр амгалан, түвшин, цэгцтэй, эрдэм номтой сайхан хүү. Бурхан багшийн заасан замаар шашнаа нэг цул болгон хөтлөх их үйлсэд нь амжилт хүсье.

66.181.188.149Зочин   • 2023, 11 сарын 3. 14 цаг 19 минут

Жавзандорж их хамбад монголын шарын шашныг удирдан манлайлах их үйлс тань амжилт хүсье.

66.181.188.149Зочин   • 2023, 11 сарын 3. 14 цаг 14 минут

Чойжамц их хамбад урт удаан наслахын ерөөл дэвшүүлье. Өөрийнхээ халуун суудлыг эрдэмтэй сайн залууд өгсөн байна. Энэ залуучуудад олон жил сургаал номоо айлдаж явахыг хүсье. Танд сайн сайханы ерөөл дэвшүүлье.

103.57.93.234Зочин   • 2023, 11 сарын 3. 21 цаг 56 минут

Д.Чойжамц, Д.Жавзандорж хамба нартаа Бурханы шашны ариун үйлсэд нь их амжилт ерөөж сайн сайхныг хүсье. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай. Ум сайн амгалан болтугай.

59.153.114.176Зочин   • 2023, 11 сарын 3. 13 цаг 49 минут

Эрдэмтэй сайхан хүү байна.Монголын шарын шашиныг зөв удирдан манлайлж монгол орноо сэргэн мандахад чадал хүчээ зориулаарай амжилт хүсьж баяр хүргье

202.126.89.144Зочин   • 2023, 11 сарын 3. 13 цаг 14 минут

хэлж ярьж сургаж тайлбарлаж байгаагийн сонсох дуртай мундаг амгалан сайхан хүн шиг санагддаг

66.181.189.59аня   • 2023, 11 сарын 3. 9 цаг 56 минут

Дажгүй шүү, Монгол маань сэргэх гээд л байна

66.181.189.82зочин   • 2023, 11 сарын 3. 9 цаг 27 минут

Бурхан багшын сургаалийг гол болгон төв замаас хазайлгүй ёс суртахуун .гэгээрэлийн зүг шавь нараа хөтлөх болтугай

43.242.243.48Зочин   • 2023, 11 сарын 3. 8 цаг 22 минут

Сайхан хүний сайхан намтар , мөн сайхан хариулт бна . Энэ хүнээс их амар амгаланг олж хардаг шүү сайн сайхныг хүсье буян ихээр хурах болтугай

202.21.108.26irgen   • 2023, 11 сарын 4. 15 цаг 55 минут

tiim bna sanal neg

185.45.218.247M.mandaxai   • 2023, 11 сарын 2. 23 цаг 36 минут

Togs bolobsorson xun bna. Bayar xurgie.

66.181.161.28Цэндсүрэн   • 2023, 11 сарын 2. 15 цаг 02 минут

🙏🙏👍

202.126.88.147Zochin   • 2023, 11 сарын 2. 8 цаг 00 минут

Marital status?

103.41.93.229Bo   • 2023, 11 сарын 2. 15 цаг 29 минут

single



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube