Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-06 нд нийтлэгдсэн байна.

“Зузугийн найзууд” дэлхийн брэнд болоход ойрхон байна

11/ 6/ 2023    11 цаг 10 минут

Монгол ёс уламжлалыг хүүхэд багачуудад таниулахад чиглэсэн “Зузугийн найзууд” 100 ангит хүүхэлдэйн кино төсөл эхлээд багаггүй хугацааг өнгөрүүлжээ. Монгол хүүхэд багачуудын баатар болсон энэхүү хүүхэлдэйн кино нь “Yuotube” сувагт албан ёсны эрхээ авч англи хэл дээр хүүхэлдэйн кино, дуу клипээ оруулж эхэлснээс хойш дагагч нь 300 мянга давж, инстиграмм  хуудсыг нь 150 мянган хүүхдүүд дагадаг болжээ. Мөн БНХАУ-ын өөрсдийн сүлжээ болох Douyin, Kuaishou зэрэг апп-уудад  албан ёсны сувгаа нээж киногоо оруулж эхэлсэн  байна.

https://www.youtube.com/@ZuZuKidsSongs/featured  

 https://www.instagram.com/ZuZukidssongs/

Тэд дэлхий дээр эрэлттэй байгаа сувгуудад өөрсдийн бүтээлээ байршуулснаар үзэлт хандалт нь өдрөөс өдөрт нэмэгдэж эрэлт ихэссэнээр бүтээлүүдээ хурдан хугацаанд гаргах хэрэгцээ шаардлага үүсчээ. Үзэгчдийнхээ эрэлтийг гүйцэхийн тулд “Индра институт” болон “Цонжин кибер боардинг” зэрэг сургуулийнхаа хүүхэд  залуучуудын  дунд  3D анимейшн клуб байгуулж хүүхдүүд нь анимейшн кино хийж эхэлсэн байна.

Дэлхийн анимейшны салбарт жилд дунджаар 400 тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн судалгаа бий. Энэ хэрээрээ үзэлт хандалт нь маш өндөр байдаг тул “Амжилт” группийн үүсгэн байгуулагч Ж.Шижир эх орныхоо 800 гаруй жилийн түүхийг энэ салбарт тодоор харуулахын тулд хүний нөөцөө ийнхүү нэмэгдүүлжээ. Монгол орны түүх, өв соёл бол кино урлагт төдийгүй анимейшн салбарт шинэ соргог байхаар өгөгдөлтэй бүтээл төрөхүйц гайхалтай сэдэв юм.

“Зузугийн найзууд” кино төслийн баг хамт олон анимейшн салбараас мөнгө олохоос гадна  эх орноо сурталчилсан бүтээлийг кино төслөөрөө дамжуулан дэлхий нийтэд хүргэснээр  манай улсад ирэх жуулчдын тоо ч мөн өснө хэмээн үзжээ. Учир нь “Зузугийн найзууд” кино, контент, клип зэргийг  “Yuotube” сувагт нэг сарын хугацаанд 20-30 сая хүн үзэж байгаа аж. Хамгийн их үзэлттэй байгаа орнуудаар  Энэтхэг, Индонез, Бразил, Филиппин, Америк зэрэг улс орнууд шалгарчээ. Тиймээс  кино төслийн багынхан  “Yuotube” сувагт 100 сая дагагчтай болж нэг тэрбум үзэлт хандалт авахын төлөө зорилт тавин ажиллаж байна. 

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.212.117.227Reader   • 2023, 11 сарын 8. 0 цаг 34 минут

Amjilt guys

202.179.14.86Зочин   • 2023, 11 сарын 7. 13 цаг 52 минут

hairtai shvv



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube