Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-07 нд нийтлэгдсэн байна.

Б.Энхбаяр: Нүүрсний хэрэгтэй холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийнэ

11/ 7/ 2023    16 цаг 42 минут

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан билээ.

Тус Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.07/ хуралдан Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.4, 44.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийн ажлын даалгаврыг хавсралтаар баталж, Ажлын даалгаварт дурдсан тусгай шалгалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, Хянан шалгах түр хорооны сонсголд бэлтгэн танилцуулахыг хянан шалгагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хянан шалгах түр хороонд тус тус даалгахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “нүүрсний” гэгдэж буй сонсгол үр дүнтэй, ажил хэрэгч болоосой гэж хүлээж байгаагаа илэрхийлээд, Хянан шалгагчийн ажлын даалгавраа өнөөдөр батлуулж байгаа хүмүүст ажиллах цаг хугацаа бий юу хэмээн асуусан.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Хянан шалгах түр хороо 12 хянан шалгагч болон шинжээчийг томилсон, өнөөдөр дахиад 3 хүнийг нэмж томилно гэдгийг мэдээлээд, эдгээр хүмүүсийн шалгах цар хүрээ өргөн байгаа гэдгийг онцолсон.

Учир нь “Эрдэнэс таван толгой” болоод жижиг Таван толгой компаниудын үүсгэн байгуулагдсанаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг, хяналт шалгалт хийх аж. Энэ өдрийн хуралдаанаар батлах гэж буй Хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх ажил багтаж байгаа гэдгийг Түр хорооны дарга тодотгосон. Тэрбээр, энэ 197 ботид “Эрдэнэс таван толгой” компанийн анх байгуулагдсанаас хойших хугацааны 2000 гаруй худалдан авах ажиллагааны баримтууд байна. Энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг мэргэжлийн зургаан хянан шалгагч бүтэн жилийн хугацаанд шалгадаг гэж хэлж байгаа. Одоогоор бид худалдан авах үйл ажиллагааг шалгах хоёр хянан шалгагч, шинжээчтэй байгаа. Өнөөдөр гурван хүн нэмнэ. Мэдээж хугацаа богино гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Нотлох баримт гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Хянан шалгагчдынхаа талыг нь Өмнөговь аймагт томилолтоор ажиллуулаад, өнөө маргаашгүй ирж байгаа. Тэд газар дээрээс нь гол нотлох баримтуудыг авчирч байгаа. Нотлох баримтын заримыг нь гаргаж өгөхгүй байгаа асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байгаа юм. Бид хянан шалгах ажлыг эрчимжүүлж, хянан шалгагчдынхаа цар хүрээг өргөтгөж байж энэ ажлын ард гарна. Цаг хугацаагаар шалтаглаж зогсохгүй, цогцоор нь шалгаж дуусах хүртлээ ажиллана гэсэн хариултыг өгсөн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин баталлаа.

Мөн хуралдаанаар Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай Түр хорооны тогтоолыг эцэслэн баталсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Уг тогтоолоор Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор газар дээрх шалгалтын ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн шалгалтын удирдамжийг хавсралтаар баталсан юм. Ажлын хэсгийг шалгалтын удирдамжид заасан хүрээнд шуурхай ажиллах боломжоор хангаж зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээд, арилжааны банкнуудад үүрэг мөн тогтоолоор үүрэг болгосон.

Мөн хуралдаанаар Хянан шалгагч, шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube