Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.
Тэрбээр "Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 37 дугаар тогтоолд 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төсөвлөсөн байсан. Хүүгийн зөрүүнд 135 тэрбум тавигдсан. Үүний 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүний зөрүү олгогдсон. Өөрөөр хэлбэл арилжааны банкнаас эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээл олгогдож, үлдсэн 280 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь малчдын гар дээрх махыг худалдан авахад 6 хувийн хөнгөлөлттэй зээлийг авахад зарцуулна.
Мөн 180 тэрбумыг нь ноолуурын бэлтгэл ажилд хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Энэ жил сүүлийн таван жилд аваагүй ургац авсан. Есдүгээр сарын цаг агаарын байдлаас шалтгаалж нийт улаанбуудайн 25-28 хувь нь ангилал буурсан.
Малын өвс тэжээлийг улсын нөөцийг Шадар сайдын алба буюу ОБГ хариуцдаг. Улсын нөөцөд өвсийг нөөцөлж малчдад өгөхийг больсон." хэмээлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.