Аргын тооллын: 2023-12-15, Баасан гараг
Наран ургах шингэх: 08:34-16:59
Үс засуулбал: Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.
-Билгийн тооллын шинийн 3, улаагчин хонь өдөр, элдэв тэнгэртэн-20 одтой, хий суудалтай, 9 улаан мэнгэтэй, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:34-16:59.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.