Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-20 нд нийтлэгдсэн байна.

Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн аудитаар 56,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

12/ 20/ 2023    9 цаг 41 минут

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөж” гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ.

Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав.

Засгийн газрын шугамаар авсан зээлийг үр дүнтэй ашиглаж байгаа эсэх, Зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтад тавих хяналтын тогтолцоо үр нөлөөтэй эсэх чиглэлээр аудитыг гүйцэтгэснийг тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулаад нийт Дэлхийн банкны хоёр, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дөрөв, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн нэг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр нэг төслийг аудитад хамруулсан гэв.

 

Мөн зээл, тусламжийн 835.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын 657.3 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн 178.6 тэрбум төгрөгийг төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжин төслийн гүйцэтгэлд зарцуулагдсан гэдгийг дурдаад аудитаар нийт 56.8 тэрбум төгрөгийн 58 зөрчил илрүүлж, 52.5 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 41 албан шаардлага, 4.2 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 17 зөвлөмж өгсөн гэж байлаа.

Аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл удааширсан, зогссон, зориулалт өөрчлөгдсөн зэрэг нь зээлийн ашиглалтыг үр дүнгүй болгож байна. Хөдөө аж, ахуйн салбарт Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээлийн санхүүжилтийн 16.3 хувийг буцалтгүй тусламж /бэлэн мөнгө, урамшуулал/-д, 18.0 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулснаар төслийн үндсэн зорилгын хамрах хүрээ хумигдсан байна гэв.

Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй, төлөвлөлтийн шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн нь төслийн үр ашгийг бууруулж, төрөөс хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын зорилтыг дэмжихгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж дууссан төслийн үр нөлөөний үнэлгээ хийгдэхгүй байгаа нь нэгдсэн шалгуур, аргачлалыг батлаагүйтэй холбоотой гэж байлаа.

Хөдөө, аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 12 төсөл, арга хэмжээг “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан” цахим системд бүртгээгүйгээс Монгол Улсын төсөв нэгдсэн байх суурь зарчимтай нийцэхгүй  байна. Гадаадын зээл, тусламжийн зориулалт, ашиглалт, хэрэгжих хугацаа, үр дүн, холбогдох мэдээллийг төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд ил тод, бүрэн байршуулаагүй нь, мэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлээгүй байна. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад хяналт тавьдаггүйгээс эзэнгүйдэж үрэгдэх, үнэгүйдэх эрсдэл үүсэн байна гэж аудитын дүгнэлтэд дурдсан байсан.

Дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийг Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур хангаагүй арилжааны банканд төвлөрүүлсэн нь зээлийг эргэн төлөх эх үүсвэр бүрдэхгүй байх нөхцөл байдал үүссэн байна гэв.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төрийн аудитын байгууллагаас тавьсан акт,  албан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаар Төсвийн байнгын хороонд долоо хоногийн хугацаанд шаардлагатай мэдээлэл ирүүлэх чиглэл өгье. Үүний дараа Байнгын хороо холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналтай байна” гэдгээ мэдэгдсэн.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube