Аргын тооллын: 2023-12-22, Баасан гараг
Наран ургах шингэх: 08:38-17:02
Үс засуулбал: Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин бич, туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр. Өвлийн туйл-12:25.
-Билгийн тооллын шинийн 10, хөх бар өдөр, шийдэм-0 одтой, мод суудалтай, 2 хар мэнэгтэй, үл тохирохын барилдлагатай өдөр. Өвлийн туйл-12:25.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:02.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин бич, туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, мод таслах, тангараг тавих, амраг садан болох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, төрөл садан болох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.