Аргын тооллын: 2023-12-24,
Наран ургах шингэх: 08:39-17:03
Үс засуулбал: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр.
-Билгийн тооллын шинийн 13, улаан луу өдөр, 1 эхтэй 6 хөвгүүн-2 одтой, гал суудалтай, 9 улаан мэнгэтэй, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:03.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, хурим хийх, эд, мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, мал хөнгөлөхөд муу.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.