Арабын Нэгдсэн Эмират Улс руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог болов. Абу Даби хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд "Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг санамж бичиг хүчин төгөлдөр хэрэгжих болсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.