Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ноовойн Нанзаддоржийн нэрийг дэвшүүлжээ.
Ноовойн Нанзаддорж нь:
2005-2008 онд МБШТөв Гандантэгчинлэн хийлийн захиргааны тэргүүлэгч
2008-2016 онд МБШТөв Гандантэгчинлэн хийдийн дэд хамба
2005 оноос өнөөдрийг хүртэл МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Буддын гүн ухааны Дашчоймпэл дацанд багшаар,
2016 оноос “Жавзандамба хутагт төв” ТББ-д багшаар ажиллаж байна. Тэрээр Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд МҮОНРТ-ийн Монголын өв уламжлал, түүх соёл, зан заншлын талаарх нэвтрүүлгийн бодлогод дорвитой шийдэл, шинэ санаа тусгах, ялангуяа хүүхэд залуучуудад зориулсан түүх өв уламжлалын талаар үнэн зөв мэдлэг олгох нэвтрүүлэг контент баримтат болон уран сайхны кино бүтээхэд зөвлөгөө өгөх, уламжлалт уйгаржин монгол бичгийн соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрийн мэдлэг туршлагыг хуваалцах болно гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.