Аялал жуулчлалын салбарт ирээдүйд гарах өсөлтийг "www.statista.com" сайтаас дараах байдлаар тодорхойлсон байна.
- Аялал жуулчлалын салбарын зах зээлийн борлуулалт 2024 онд 847,700 тэрбум орчим евро болох төлөвтэй байна.
- Урьдчилсан тооцоогоор 2028 онд зах зээлийн хэмжээ 974,900 тэрбум евро болох ба энэ нь хүлээгдэж буй жилийн борлуулалтын өсөлт 3.56% (CAGR 2024-2028) болж байна.
- "Зочид буудал"-ын зах зээл нь 408,200 тэрбум евро байх төлөвтэй байгаа мөн 2024 онд аялал жуулчлалын хамгийн том зах зээл болох нь.
- Нэг хэрэглэгчдэд ноогдох дундаж орлого (ARPU) 421.50 евро байх,
- 2028 онд аялал жуулчлалын зах зээлийн нийт орлогын 76%-ийг онлайнаар бүрдүүлэх төлөвтэй байна.
- Дэлхийн хэмжээний харьцуулалтаас харахад АНУ-д хамгийн өндөр борлуулалт хийх төлөвтэй байна (2024 онд 182 тэрбум евро) гэж тус тус гаргасан байна.
Мөн аялал жуулчлалын дараах бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн их хандалттай байхаар байна.
Үүнд: Зочид буудал, хувийн болон амралтын зориулалттай орон сууц, кэмпинг, далайн аялал, багц аяллууд орсон бол үйлчилгээ үзүүлэгчийн вэбсайт, аялал жуулчлалын агентлагууд, онлайн аяллын агентлагууд эсвэл утсаар шууд захиалга хийх зэрэг үйлчилгээ багтжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.