Бразилийн шигшээ багийн довтлогч, ахлах дасгалжуулагч асан хөгшин чоно хочит Марио Загалло 92 насандаа таалал төгссөн байна.
Загалло хөлбөмбөгийн түүхэнд тоглогч болон ахлах дасгалжуулагчийн хувиар дөрвөн удаа дэлхийн аварга болсон анхны хүн юм. Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.
Загалло Бразил, Кувейт, Саудын Араб, АНЭУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд Ботафого, Флюминэнсе, Фламенго, Аль-Хилал, Васко да Гама, Бангу, Португаса Деспортос багийг удирдаж байжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.