Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос 210 улсын гишүүн холбоодын 2024 оны ОУХБХ-ны шүүгчдийн нэрсийг танилцууллаа.
Тус ОУХБХ-ны шүүгчдийн нэрсэнд Монгол улсаас анх удаагаа талбайн эмэгтэй шүүгчээр Ганболдын Нарангэрэл болж Олон Улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.
Г.Нарангэрэл нь Монголын Хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Дээд лиг, Нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг ба Монголын ирээдүйн чадварлаг талбайн эмэгтэй шүүгч юм.
Монголын Хөлбөмбөгийн Дээд лиг, Нэгдүгээр лигүүдэд талбай, туслах шүүгчээр ажилладаг залуу чадварлагч шүүгчид болох Батчимэгийн Логьшир, Номунзулын Оргил нар ОУХБХ-ны туслах шүүгч боллоо.
Ингэснээр Б.Хаш-Эрдэнэ, Э.Нямсайхан, Г.Нарангэрэл /Эмэгтэй/ талбайн шүүгч, Э.Галбадрах, Г.Сүх-Эрдэнэ, Б.Логьшир, Н.Оргил, Ө.Батцэцэг /Эмэгтэй/ туслах шүүгчээр ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2024 оны жагсаалтад бичигдэж байна.
Эх сурвалж: MGL SPORT
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.