Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-21 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ

1/ 21/ 2024    12 цаг 03 минут

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ  технологи нэвтрүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон  Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээ нар багтсан байна.

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл, Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34 хувь буюу 57.626 нь гар сарвуу дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3575 нь мэс засал эмчилгээ хийлгэжээ.

Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна6 цаг 2 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна6 цаг 13 минутын өмнө"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов6 цаг 21 минутын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ6 цаг 27 минутын өмнөИргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана6 цаг 51 минутын өмнө100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина7 цаг 20 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47
 Facebook Twitter Youtube