Улсын хэмжээнд өнгөрсөн онд 63.9 мянган эх амаржиж өмнөх жилээсээ 1.8 хувь буюу 1.2 мянгаар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 195 нь гэртээ төрсөн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн билээ.
2023 онд нийт 64.3 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 1.3 (2.0%) мянгаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар нь харахад гуравдугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд төржээ.
Сүүлийн 10 жилд улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо
- 2013 - 78,784
- 2014 - 79,965
- 2015 - 80,434
- 2016 - 77,757
- 2017 - 74,476
- 2018 - 78,404
- 2019 - 78,606
- 2020 - 76,775
- 2021 - 72,392
- 2022 - 66,097
- 2023 - 64,300
Тэгвэл 2023 онд аль эмнэлэгт хамгийн олон хүүхэд төрсөн бэ гэдэг судалгааг бас гаргажээ. Тухайлбал,
1. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд. (ЭХЭМҮТ) 8362
2. Өргөө Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт (1-р төрөх) 7030
3. Амгалан Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт (3-р төрөх) 6462
4. Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвд (Яармаг 300 орт) 5630
5. Хүрээ Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт (2-р төрөх) 3249
6. Гурван Гал эмнэлэгт 1003
7. Интермед эмнэлэгт 917 хүүхэд төрсөн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.