Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-04 нд нийтлэгдсэн байна.

Иргэндээ наалддаггүй эдийн засгийн өсөлт

3/ 4/ 2024    12 цаг 55 минут

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт болох өдрийг тоолж эхлээд байна. Нам эвслүүд хөдөлгөөнд орж, гоё нэртэй бүтэхгүй төлөвлөгөөнүүд цаасан дээр амилж эхэллээ. Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж дээрээсээ хоёрт орсон гээд "нүд бүлтиймгэм" мэдээ ч олон харагдах болов. Гэтэл бидний бодит амьдрал өөдлөхөөсөө уруудах дүр зургаар дүүрэн байна. Хүйтэн өвөл, хахирган хаврын зудны гамшгаар 300 мянга орчим малчин өрхийн маань талаас багагүй хувь нь ядуусын эгнээ рүү шилжих нь.  

Монголын эдийн засгийн гол онцлог болсон хөдөө аж ахуйн салбарт нь хөдөлмөрийн бүтээмж буурч, хасахтай гарсан байтал манай эдийн засаг өссөн, бид дэлхийн жагсаалтад багтлаа хэмээн сайрхаж суудаг сайд нар зөвхөн Монголд л байна.

Бидний хүнсний гол хэрэглээ болсон сүү, мах, гурилын үнэ өнгөрсөн онд 20-50 хувиар нэмэгдлээ. Өрхийн төсөвт багагүй жин дардаг сургалтын төлбөр ч өссөн. Статистикийн дээш чиглэсэн улаан сумтай мэдээг байнга хараад даслаа.

Сая төгрөг гэдэг дунджаас доогуур цалин болоод удлаа. Яг үнэндээ тэрбумаар идсэн даргын мэдээ ч "явахаа" болив. Авлигын мөнгө их наядаар хэмжигдэж, хариуцлагын тогтолцоо нээлттэй сонсголоос хэтрэхгүй боллоо.

Төрийн ордны хэд маань ард түмний амьдралаас тасраад холын гоё мөрөөдөлдөө амьдраад дөрвөн жилийг үдэв. Гэтэл ард иргэд ядуу гэх шугамны доогуур маш эрчтэйгээр гулсан орж байна.
Статистикаас хоёр жилд нэг удаа ядуурлын түвшинг тодорхойлж, олон нийтэд мэдээлдэг. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтарч 2022 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшинг 27.1 хувь байгааг өнгөрсөн сард мэдээлсэн. Энэ түвшин 2024 онд эрчимтэй өсөх нь ойлгомжтой.

Тодруулбал, 2022 онд Монгол Улсад насанд хүрсэн нэг хүнд ногдох ядуурлын шугамыг 418090 төгрөг гэж тооцсон. Энэ нь сард 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй хүнийг ядуу хэмээн тооцох болсон гэсэн үг. Тооцооллоор нийт хүн амын 27.1 хувь буюу 914 мянган хүн ядуурлын шугамаас доор амьдардаг ядуу хүн гэх тодорхойлтод багтав.

Дэлхийн банкнаас 2022 онд Монгол Улсын ядуурлын шугамыг  насанд хүрсэн нэг хүнд хоногт 13745, сард 418090 төгрөг хэмээн үзсэн байна. Дунджаар өрхийн ядуурлын шугам нь хоногт 34137, сард 1038337 төгрөг байна.

Жишсэн насанд хүрсэн нэг хүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурдлын шугамнаас доогуур бол тухайн хүнийг ядуу гэж тодорхойлно.

Улаанбаатар хотын нийт хүн амын 21.6 хувь нь, аймгийн төвдөө 26.1 хувь, сумын төвд 30.6 хувь, хөдөөд 41 хувьтай нь ядуурлын шугамнаас доор амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Гэхдээ хүн амын тооноос шалтгаалж, нийт ядуу гэх хүний 57 хувь буюу 514.2 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 5 хүн тутмын нэг нь ядуу. Харин орон нутагт 400 мянган хүн буюу 2.5 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.

Нийт ядуу гэх тодорхойлолтод багтсан 900 мянга гаруй хүний 18 хувь нь баруун бүст, Хангайн бүст 22, Төвийн бүст 13, Зүүн бүст 9 хувь нь амьдарч байна гэх статистик гарсан байдаг.

Энэхүү мэдээллээр тооцоолж үзвэл 2022 онд Зүүн бүст амьдарч байгаа 227877 хүний 82260 нь ядуурлын шугамнаас доор буюу ядуу гэх ангилалд амьдарч байжээ. Тэгвэл 2024 оны өвөл, хаврын зуд зүүн бүст хамгийн хүндээр тусч буйг хэн хүнгүй мэднэ. Өнөөх 227 мянган гаруй хүн ам нь бүхэлдээ ядуурлын шугам доогуур шургана. Баруун бүст ч иймэрхүү нөхцөл байдал үүссэн.

Гэхдээ энэ тухай бид 2026 онд л тоон мэдээлэл олж харах биз.  Харин эрх баригчид маань эдийн засгийн өсөлттэйгээ сонгуульд орно.    

Яг үнэндээ, Засгийн газраас зээлийн хүүг тэглэж, хойшлуулаад, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол гээд 200 гаруй мянган төгрөг өгөхөөр амлаж байгаа ч амьжиргааны эх үүсвэргүй болсон айл өрхийн хэрэглээг хэдэн өдөр торгоох билээ. УИХ, Засгийн газарт түмний төлөө тоо боддог төрийн түшээ байгаа гэдэгт ч үнэхээр эргэлздэг. Тэд өмнө нь ч, өнөөдөр ч өөрийнхөө төлөө л тоо боддог байсан.

Эдийн засгийн өсөлтөөр тэргүүллээ, зээлжих зэрэглэл буурсангүй, экспорт нэмэгдлээ, авлигатай тэмцэх тэмцэл эрчимжиж байна гэх мэтээр эрх баригчдын зүгээс “шидэлж” байгаа мэссэж бол үнэндээ ард иргэдийн хэтэвч, амьжиргаанд огт наалдахгүй байна. Зүгээр л индэрт гарч хэлдэг үгс төдий. Иргэдийн зүгээс эрх баригчдаас хүсч байгаа зүйл бол эдийн засгийн өсөлт нь иргэнийхээ хэтэвчинд ордог, баялгийн өгөөжийг ард иргэд нь тэгш хүртдэг байх. Ердөө л энэ. Гэвч хэзээ ч биелэхгүй мөрөөдөл мэт сонсогдоод олон жилийг үдсэн. "Толгойд гарсан" хүмүүсийн хувьд л  биелдэг мөрөөдөл.

Ирэх сонгуулийн санал хураалт болох өдрийг намууд хоног тоолон  хүлээж байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулж, 126 гишүүн парламентад сууна. Гэвч бидэнд сонголт хийх итгэл найдвар ер нь байгаа бил үү. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...2 цаг 38 минутын өмнөЭрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ2 цаг 40 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23
 Facebook Twitter Youtube