ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг ГИХГ манлайлж байна

3/ 12/ 2024    9 цаг 25 минут

        Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид өчигдөр /2024.03.11/ Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 оны байдлаар гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг виз, зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан. 2021 оноос хойш нийт 200 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багассан, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн. Түүнчлэн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэх болсон зэрэг цахимжилтын эерэг өөрчлөлтүүдийг танилцуулав. Мөн иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь байгууллагын гол зорилт гэдгийг онцлон тодотгов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Гадаадын иргэн, харьяатын газар нэг талаас төрийн үйлчилгээний байгууллага, нөгөө талаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын бүрэлдэхүүн хэсэгт багтаж үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага гэдгээрээ онцлог. 2020 онд Монгол Улсын Засгийн газар тэргүүлэх хэд хэдэн бодлого дэвшүүлсний нэг нь төрийн цахимжилт. Тодруулбал, Төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай, хүнд суртал, авлигагүйгээр үзүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого. Энэ бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, цахимжуулалтын ажлыг тэргүүлэн ажиллаж, манлайлж шийдвэрлэсэн байгууллага бол Гадаадын иргэн, харьяатын газар гэж итгэл төгс хэлж чадахаар байна. 2024 оны нэгдүгээр сард гарсан мэдээллээр гадаад улсын  иргэд хамгийн их аялж жуулчлахыг сонирхож байгаа улсыг жагсаалтыг Монгол Улс тэргүүлсэн. Үүнд танай байгууллагын цахимжилтын ажлын үр нөлөө онцгой чухал хувь нэмэр оруулсан” гэж онцлов.

 

Түүнчлэн Монгол Улсын бүх ангиллын визийг цахимжуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах, мөн албан хаагчдын нэмэгдэл цалин, урамшуулалтай  холбоотой асуудлыг ч бодлогын түвшинд дэмжиж, шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube