О.Цогтгэрэл: Нүгдийн нүдийг гурилаар хуурсан бодлогын баримт бичиг орж ирж байна vs Л.Оюун-Эрдэнэ:Элбэгдорж уурлаагүй байхад нэг өөр, уурласны дараа нэг өөр баймгүй байна

4/ 5/ 2024    11 цаг 24 минут

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд хуулийн төслийн УИХ-ын чуулганд танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Гол нь энэ хуулинд авлига хулгайг бууруулах иргэдээ баян болгох, эдийн засгийн асуудлуудыг шийдэх зарчмын зүйлс орсонуу гэхээр эргэлзээтэй олон зүйл байна. Жишээ нь, засаглалын асуудал. Байгалийн баялаг төрийн өмчийн удирдлагыг улс төрчдөөс аль болох хараат бус болгох нь энэ баялгийн сангийн хуулийн гол концевц байх ёстой. Гэтэл одоо орж ирсэн хуулийн төсөл дээр 3 сан байх юм байна. Гурван санг нь гурван яамны сайд удирдах юм байна. Хөгжлийн санг-Эдийн засаг хөгжлийн сайд, Ирээдүйн өв санг-Сангийн сайд, Хуримтлалын нэртэй халамжийн санг-Нийгмийн хамгааллын сан удирдах юм байна. Дээрээ нэгдсэн удирдлага зохион байгуулалт байхгүй ийм сан хаана байгааг та бүхэн хэлээд өгөөч? Нүглийн нүдийг гурилаар хуурсан бодлогын баримт бичиг орж ирж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа олон удаа ярьсан. Цогтгэрэл даргын хувьд тойрогтоо ажилтай гээд оролцоогүй. Танай намын дарга болон удирдлагууд оролцсон. ХҮН оролцсон. Тухайн үед ярилцсан зарчмаас нэг сөөм ч хазайгаагүй. Ажлын хэсэг байгуулагдаад 10 гаруй удаа хуралдсан. АН-ын саналын дагуу энэ төсөл дээр Тогтворжуулалтын сангийн тухай асуудал огт хөндөгдөхгүйгээр орж ирсэн. Мөн хуримтлалын сантай холбоотой зарим асуудал. Бэлэн мөнгөөр биш орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах нь зүйтэй юм гэдэг агуулгаар орж ирж байгаа. Баялгийн сангууд хоорондоо нэгдсэн удирдлагатай байх ёстой гэж ...Өмнө нь бид ярилцаад тохирчихсон зүйлүүд дээрээ чуулганы танхимд орж ирээд өөр яриад баймгүй л байгаа юм. Ярьсан бол ярьсандаа байхгүй бол Элбэгдорж уурлаагүй байхад нэг өөр, уурласны дараа нэг өөр баймгүй байна. Энэ чинь Монгол Улс. Солигддог тоглоом шиг байж болохгүй.  УИХ-ын хэлэлцүүлгийн үед парламентын гишүүд санал бодлоо хэлээд өөрчлөх зүйлүүд бий. Гол нь суурь зарчим дээр лоббинд автахгүй ард нь бол таны хэлдгээр юу ч биш болно. Өмнөх хуулиуд ийм болж байсан.Хэлэлцүүлэгт ороод батлах явцад дандаа лоббинд орж байсан. Тухайлбал, Стратегийн ордуудыг стратегийн орд биш болгож гаргаад өгчихсөн. Өөрөө цаана нь гэр бүлээрээ хувь эзэмшээд суусан олон орд байна. Энэ нь УИХ-ын бүрэн эрх учраас та бүхэн эрдэс баялгийн сонсголоо хийгээд энэ бүгдийг нийгмээрээ мэдэхээр аяндаа нийгмийн дүгнэлт тогтох байх.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Тогтворжуулалтын сан яг энэ Баялгийн сан дотроо алга. Байгалийн баялгийн эрсдэл савлагааг давах ёстой Тогтворжуулалтын сангаа аль ч биш болгоод халамжийн сангийн нэг хэсэг болохоор хуулийн конвенцэд явж байна. Баялгийн сангаа өсөждөг арвиждаг менежменттэй болгох ёстой байтал тийм юм алга.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тийм учраас үүнийг яриад л, АН-ын саналын дагуу Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан 50:50 байх ёстой гэдэг дээр тогтсон шүү дээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube