“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын өгсөн мэдээллээр УИХ-аар баталсан ашигт малтмалын стратегийн ордын хувийн хэвшлийн эзэмшиж байгаа хэсэгт хуулийн дагуу өнөөдрийг хүртэл төрийн хувь хэмжээг тогтоогоогүй байна.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “УИХ-ын 2007 оны тогтоолоор 16 ордыг стратегийн орд гэж тодорхойлсон. Үүний 7 нь "Эрдэнэс Монгол нэгдэл" дээр байна. Бусад 8 нь хувийн хэвшил дээр байгаа ч нөөцийг хувийн хэвшил тогтоосон бол 34, төсвийн хөрөнгөөр тогтоосон бол 51 хувийг төрд авах хуулийн хэрэгжилт хийгдээгүй байгаа. Мөн стратегийн орд болох боломжтой 39 ордоос хоёрыг нь манайх эзэмшдэг бусад нь хувийн хэвшил дээр бий. 3 орд эзэмшилгүй байгаа учраас УИХ, Засгийн газар дээр зайлшгүй асуудлууд яригдах ёстой.
Нүүрсний нийт тогтоогдсон нөөцийн 16 хувийг манай нэгдлийн компаниуд эзэмшиж байгаа. Гэхдээ манайх энэ бизнесээс улсад төвлөрүүлж байгаа орлогын 73 хувийг бүрдүүлж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.