Баабар: Зөвлөлтийн КГБ (Одоо Оросын ФСБ) гадагш хийх суртал нэвтрүүлэг

4/ 8/ 2024    8 цаг 20 минут

МОНГОЛЧУУДЫН “ИСТООР”

 

Бид гай зовлонгийнхоо шалтгааныг хайхдаа “Тангадын хараал хүрснээс боллоо”. “Хараал биеллээ оллоо” гэж их ярьдаг даа. Буруугаа бусдаас хайхын оронд өөрөөсөө эрэлхийлж бай гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ лучир шалтгаангүй үр дагавар гэж үгүй.Жишээлэхэд ханиад туслаа гэхэд эмчийн зөвлөснөөр маасаг зүүгээгүй, дулаан хувцаслахын оронд хөнгөн нимгэн явж жиндсэн гээд өвчтөнд түмэн буруу байлаа ч гэсэнцаана нь ямар нэгэн шалтгаан, нөхцөл бүрдсэн байдаг. Ядаж л ханиадны вирус дэгдсэн, халдвар тархсан гэхчлэнгийн шалтгаан нөхцөлбайх учиртай.

 

“Миний муу дээр ламын муу” гэгчээр монголчуудын өнөөгийн гай зовлонд өөрөөс нь хамаарах учир шалтгаан бий ч түүнийг үүүсгэгч вирус яригдах ёстой. Тэгэж ярьвал ханиад хүрсэн хүний эмчлэхдээ хэнэггүй занг засах биш, үүсгэгч вирисыг дарах замаар эрүүлжүүлнэ. Өнөөгийн бидний гажигтай сэтгэлгээ, хэвийн бус үзэл санааны нийтлэг болсонтөрх аашийг үүсгэгэгч вирусын тухай энл ярих гэсэн юм. 

 

Бидэнд юу туссан бэ? Бид яасан бэ? Зөвлөлийн суртал нэвтрүүлэг хэмээх ХХ зууны үзэл суртлын вирусыг үүсгэсэн,өсгөврөлсөн, тархаасан, цар тахал болгосон, олгон тараасан, архагшуулсан түүхийг хамтдаа харцгаая. Өнгөрөгч ХХ зуун сүүлчээр Зөвлөлт засаг нурж, ЗХУ тарсан ч гэсэн зөвлөлт маягийн түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа үргэлжилсээр байгаагийн учир ч энд бий. Халдварыг нэгэнт авч байсан улс үндэстнүүдийн оюун санаа ч гэсэн тухай бүр халдварыг найрсгаар хүлээн авч, голомтлон өвчилсөөр ирсэн нь ч мөн тэр мэт. Манай нийгэмд гаднаас халдварлуулан тарааж, өвчлүүлэн голомтжуулж, удамшдаг архаг хууч болгон өвлүүлсэн үзэл санааны вирусийн “истоор” энд харагдана. Орос хэлний “История болезни” буюу “өвчтний өвчилсөн түүх” гэдэг хэллэг манай хар ярианд “истоор” болони үлдсэн. 

 

ВИРУС ТАРААГЧИЙН ӨЧИЛ

 

Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа Канадад зугтан гарсан Безменевийг Зөвлөлт пропагандийн цаад механизмыг ил болгон, тохирсон дүн шинжилгээ хийж чадсан гаргууд советлогич гэж үздэг. Юрий Безменов 1939 онд Москва хотод төрсөн. Түүний эцэг Зөвлөлтийн армийн жанжин штабын удирдлагад байсан. Юрий Москвагийн Дорно дахины дээд сургуульд Энэтхэгийн соёл, хэл, түүхээр мэргэшсэн. Суралцах хугацаандаа захиргааны болон цэргийн тагнуулын бага офицер болсон.  Бэлтгэлээ дуусгасны дараа түүнийг КГБ-д элсүүлэв. 1965 оноос тэрээр Хэвлэлийн Новости Агентлаг(АПН буюу Агентство печати Новости)-н улс төрийн нийтлэлийн хэлтэст сэтгүүлчээр ажиллах болжээ. Энэ нь суртал ухуулга, худал мэдээлэл түгээх чиглэлээр мэргэшсэн газар гэж Безменов өөрөө тодорхойлсон. Түүний хэлснээр тус агентлагийн ажилтнуудын 75 орчим хувь нь КГБ-ын идэвхтэй офицерууд, үлдсэн хэсэг нь КГБ-ын хяналтанд байдаг зохиолч, суртал нэвтрүүлгийн мэргэжилтэн, мэдээлэгч гэх мэт аж. Энгийн хувцастай офицерүүдийн ийм цэг дэлхий даяар ажиллана.

 

Улаанбаатар л гэхэд нийслэлийн төв хэсэгт, их дэлгүүрийн ойролцоо АПН-ын Монгол дахь салбар гэж гэм зэмгүй сэтгүүлчийн дүртэй, КГБ-ын офицерүүд язганасан газар ажиллаж, олон зуун мянган ном хэвлэлийн зүйлсийг түгээн тарааж, түүний далбаан дор тусгүй ажиллагаа явуулж байлаа. Үнэндээ Новости агентлагт ямар ч мэдээ сонирхдоггүй. Хожим Бекмеэов англи хэлний “Хэл чимээгүй байх нь сайн хэл чимээ” хэмээх хэллэгийг дууриасан “No “Novosti” is good news” алдартай афоризм зохиосон юм.

 

Тэрээр тус агентлагт сэтгүүлчээр ажиллах хугацаанд мэдээ мэдээлэл олох цуглуулах, мэдээлэх, дүн шинжилгээ тийм чиг үүрэг авч байгаагүй. Бусад сэтгүүлчдийн нэгэн адил түүний үндсэн үүрэг нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах суртал ухуулгын материалыг бичих, засварлах, орчуулах. Түүнээс гадна КГБ үзэл суртлаар хорлон сүйтгэхээр товолсон гадаад орны төлөөлөгчдийг дагалдаж тагнах, зочноор олж сонссоноо нутагтаа эргэж очоод бусдад түгээлгүүлэхийн тулд "тархийг нь зад угаах" үүрэгтэй. Дараа нь тэр Энэтхэг дэх ЗХУ-ын ЭСЯ-нд хэвлэлийн ажилтан, хэвлэлийн атташегаар ээлжлэн ажилласан.

 

1970 онд Безменов Энэтхэгээс Канад руу зугтав. Түүний зугталт сураггүй алга болсон мэт харагдсан. Тэр үед Делигийн гудамжаар олуулаа алхах хиппи хөдөлгөөнийхэн дунд шингэнаргалж Канадад хүрчээ. Тэнд Томас Шуманн болж "дахин төрсөн". Зугтсан шалтгаанаа хожим Безменов дараах байдлаар тайлбарлажээ.

 

Би хувьдаа цэргийн өндөр албан тушаалтны гэр бүлд өссөн болохоороо коммунизмаас болж санхүүгийн хувьд туйлдаж байгаагүй. Өмнө маань ихэнх үүд хаалга надад нээлттэй байсан, тийшээ алхан орох ихэнх зардлыг төрөөс төлдөг байсан... Оргон зайлсан гол шалтгаан нь Зөвлөлтийн тогтолцооны хүмүүнлэг бус аргыг жигшсэн ёс суртахууны эсэргүүцэл байсан юм. Би юун түрүүнд манай тэрс үзэлтнүүд, сэхээтнүүдийн дарангуйллыг эсэргүүцсэн... Энэтхэгт Зөвлөлтийн элчин сайдын яаманд ажиллаж эхлэхээсээ л “Бид бусад колоничлол, империалист орнуудаас мянга дахин илүү дарангуйлагч юм байна” гэдгийг олж мэдээд маш их айсан. Миний улсаас Энэтхэгт нэвтрүүлэх гэж чармайж байсан зүйл нь эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмний найрамдал биш, харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, мөлжлөг, боолчлол, эдийн засгийн үр ашиггүй байдал юм. Би Энэтхэгт хайртай болсон. Зургаан мянган жилийн өмнө Энэтхэг өндөр хөгжилтэй хүчирхэг соёлтой иргэншсэн гүрэн байхад миний өвөг дээдэс агуйд амьдарч, түүхий мах иддэг байсан. Тиймээс миний сонголт өөрийн төрсөн эх орныхоо талд байгаагүй нь мэдээж. Гэхдээ би өөрийгөө аймшигт харгис бүдүүлэг дэглэмээс салган тусгаарлаж чадсан юм. Безменовыг 1993 онд нас барснаас хойш зөвлөлтийн суртал нэвтрүүлэг, пропаганд ятгалагийн дотоод механизмын талаарх түүний ном, лекц зэргийг Зөвлөлт болон Орос судлалын эрдэмтэд, багш оюутнууд нарийвчлан судлах болжээ. Ялангуяа 2008 онд болсон Оросын Гүрж дэх халдлагаас 10 жилийн өмнөөс Оросын Гүржид явуулж буй бодлого шахалт суртал нэвтрүүлгийг судалсаар Безменовын хэлж байсантай бараг үсэгчилэн таарч буйг үзүүлсэн загвар босгож чаджээ. 

 

КГБ-ИЙН СУРТАЛ УХУУЛГЫН “ВИРУС”-ИЙН ЕРӨНХИЙ ЗАГВАР

 

Безменов лекцүүд, ярилцлага, товхимолууддаа ЗХУ-ын суртал ухуулга, худал мэдээлэх агентлагуудын ажлын арга барилыг тайлбарлав. Энэ үйл явцыг "үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа" гэж нэрлэсэн. Гэхдээ энэ бол тагнуулын тухай биш гэдгийг Безменов онцолжээ. "Хэрэв ЗХУ-аас гадагш чиглэсэн КГБ-ын бүх цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэвэл түүний ердөө 10-15% нь тагнуулын ажилд зарцуулагдаж байгааг харах болно. Үлдсэн дийлэнх хэсэг нь үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд эрх чөлөөт орнуудын хууль тогтоомжид харшлахгүй арга хэрэгслээр хийгддэг. Үүнийг олж харан ойлгохын тулд өөртөө бага зэрэг цаг хугацаа, анхаарал, ухаарал өгөхөд л бүх зүйл тодрон харагдана. Үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа нь дөрвөн үе шаттай гэж Юрий Безменов тодорхойлжээ. 

 

 

 

 

 

Эдгээр шатаар дамжин ийм үр дүнд хүрэхийн тулд заавал хорлон сүйтгэл шаардлагатай биш гэж Безменов онцлон тэмдэглэжээ. Ийм ажиллагаанд КГБ нь Японы тулааны урлаг, тэр дундаа жүдо бөхөд байдаг ижил зарчмыг ашигладаг. Тухайлбал, цохилтыг эсэргүүцэх биш, харин дайсны эрчмыг эргүүлээд өөрийнх нь эсрэг ашиглах арга.  “Аль ч орон өөрийн гэх бэрхшээлтэй байх нь мэдээж. Товлогдсон орон чөлөөт ардчилсан нийгэм юм бол тэр нийгэм олон янзын нийгмийн хөдөлгөөнүүдтэй байж таарна. Ийм нийгэм болгонд нийгмийнхээ эсрэг үйлдэл хийдэг хүмүүс байдаг.

 

Тухайлбал, гэмт хэрэгтнүүд, төрийн бодлогыг эсэргүүцэгчид, ерөнхийдөө бүх зүйлийг эсэргүүцдэг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс. Эцэст нь гадаад улсад худалдагдсан, хуурч мэхлэгдсэн, барьцаалагдсан төлөөлөгчдийн бүлэглэл ч бий. Эдгээр бүх бүлгийг нэг зүгт чиглүүлэх үед л энэ нь нийгмийг тэр чигээр нь хямралд түлхэн оруулах таатай нөхцлийг үүсгэнэ.

 

" Шашныг жишээ болгоход “хүмүүсийн анхаарлыг татсан элдэв урсгал, шашныг сурталчлах замаар нийгмийг төөрөгдүүлж болно. Ийм сект гэнэн байсан ч хамаагүй. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шашны хэм хэмжээ аажмаар алдагдаж, хүмүүс шашны үндсэн гол зорилгоос холдоно. Дараа нь жинхэнэ нэр хүндтэй шашны байгууллагыг элдэв сектүүдтэй холино. Хүмүүсийн анхаарлыг жинхэнэ итгэлээс холдуулж, янз бүрийн орлуулагчдад төвлөрүүлнэ.

Ийм л байна даа.

 

 

Баабар

2024.04.08

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube